Zara, Mango, H&M Туркт үйлдвэрлэлээ зогсоож магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Zara, Mango, H&M Туркт үйлдвэрлэлээ зогсоож магадгүй

Zara, Mango, H&M зэргийн цуутай брэндүүд оёдлын үйлдвэрлэлүүдээ Туркээс өөр оронд зөөж магадгүй болов. Үүний гол шалтгаан нь Оросын Туркт тавьсан хориг арга хэмжээ болж байна  хэмээн Туркийн T24 хэвлэлд бичжээ.

Тэдний хамтрагч компаниуд тэнд оёсон хувцаснуудаас Made in Turkey гэсэн хаягийг авахыг шаардаж байгаа ажээ.

Арваннэгдүгээр сарын 24-нд Оросын Су-24 онгоцыг Туркийн сөнөөгч онгоц Сирид сөнөөсний улмаас Оросын ерөнхийлөгч Владимир Путин Туркийн эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээний тухай тусгай зарлигт гарын үсгээ зуржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж