Сонгуулийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ингэснээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь ирэх долоо хоногоос уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх болж байна. УИХ-ын дарга гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ маш чухал хуулийн төслийг чуулганаар хэлэлцэн шийдвэрлэснийг онцлоод нээлттэй үлдээсэн асуудлуудыг эцсийн хэлэлцүүлэг хийх шатанд тодорхой болгож оруулж ирэхийг анхаарууллаа. Чуулганы нэгдсэн хуралдааныг 18.20 цагт засварлуулав.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж