“Борат” киногоороо олны танил болсон жүжигчин Саша Барон Коен Нью Йоркийн нэгэн ресторанаас тавагтай хоол хулгайлан зугатаж яваад зөөгчид баригдаж хөгөө чирсэн гэнэ. Төлбөрөө хийлгүй зугтаасан өөдгүй Саша Бароныг бадриун зөөгч эр болгож тавьсан ажээ. Гэвч жүжигчин эр мэдээж ямар ч гэмт хэрэг хийгээгүй, шинэ киноныхоо зураг авалтыг хийж байсан нь тэр аж.
Жүжигчин Саша Барон “Дарангуйлагч” хэмээх нэртэй шинэ кинонд тоглож байгаа бөгөөд кинонд дарангуйлагч Хуссейнтэй адил царайтай ямаачин эрийн тухай өгүүлдэг гэнэ. “Paramount Pictures”-ийн бүтээл “Дарангуйлагч” киног ирэх жил дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байгаа гэдэг яриа гарсан ч продюсерууд киноны талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа юм.
Н.Энх