Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр Соёлын төв өргөөний урд хэсэг шатаж, сүйдсэн. Гурван жилийн турш гунигтайгаар харлаж харагдах энэ хэсгийг хэн ч засалгүй өнөөдрийг хүрлээ. Гэтэл хажуухан талд нь “Сод монгол” групп Соёлын төв өргөөний Б хэсгийг мэдэлдээ аваад, өөрсдийн хүслээр нураахыг нь нурааж, засахыг нь засч байгаа харагдана. Соёлын төв өргөө бол 20 гаруй жилийн түүхтэй нийслэлийн өмчит барилга  байгууламж. Долдугаар сарын 1-ний гэгдэх үймээний дараа энэ барилгад үйл ажиллагаа явуулж байгаад эд зүйлсээ шатаалгасан хувь хүн, байгууллагууд дор бүрээ хохиролгүй болж, зам мөрөө бодсон бол Соёлын төв өргөөний энэ хэсгийг хэн ч засч, санаа тавилгүй гурван жилийн нүүр үзлээ.

Соёлын төв өргөөний өмнөхөн талд өдгөө МАХН-ын шинэ харш сүндэрлэж байгааг бид бүгд мэднэ. Түүнтэй залгуулаад бас нэгэн өндөр барилга шинээр босгосныг та харсан байх.

Эрхэм гишүүд, дарга нараас асууя. Соёлын төв өргөөг хэн, хэзээ засах вэ?



С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж