Дэлхийн хамгийн сайхан бүсгүй гэж цоллуулж явсан загвар өмсөгч Синди Круфордын охин Кайа ээжийгээ өвчсөн юм шиг адилхан гэнэ. Нэгэн цагийн хамгийн шилдэг загвар өмсөгч байсан бүсгүй гэр бүлийнхээ хамт Нью Йорк хотод болсон Бродвейн театрын “Хүн аалз-Харанхуйг гэтэлгэгч” рок мюзиклийн нээлтэд иржээ. Харин охины хувцаслалт, үсний засалт алдар нэрд гараагүй залуухан, үзэсгэлэнт Синди Круфордыг санагдуулсан гэнэ.
2009 онд Синди Круфордын хүүхдүүдийн асрагч байсан нэгэн этгээд охины гэрэл зургаар тэдний гэр бүлийг сүрдүүлж, багагүй мөнгө нэхсэн ажээ. Тэрбээр хүүхдийн зургийг хулгайлсан байсан бөгөөд цагдаа, дээрэмчний тоглоом тоглож, тэдний гэр бүлээс 60,000 ам.доллар нэхэмжилж байжээ. Синдигийн гэр бүлийг заналхийлж, мөнгө нэхсэн этгээд эцэст нь хоёр жил шоронд хоригдох ял авч салсан байна.
Н.Энх