“Энержи Ресурс”-ынхан суулт зарлана | News.MN

“Энержи Ресурс”-ынхан суулт зарлана

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

“Энержи Ресурс”-ынхан суулт зарлана

“Энержи Ресурс”-ынхан суулт зарлана

“Энержи Ресурс” компанийн 200 гаруй ажилтан өнөөдрөөс суулт зарлана гэдгээ мэдэгдлээ. Тэд өнөөдөр МҮЭХ-ны дэргэдэх Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран олон нийтэд мэдээлэл хийсэн юм.

Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Ганболдын мэдээлснээр цомхотгол хийх шийдвэрийг өнгөрөгч долдугаар сарын 17-нд гаргасан гэв. Ингээд сул зогсолт хийсэн ч энэ хугацааны нөхөн олговрыг огт олгоогүй хэмээн мэдээлж байгаа юм. Дээрээс нь тэдний нийгмийн даатгалын асуудлыг ч шийдээгүй гэж байна. Тухайлбал, эдгээр 200 ажилтны нийгмийн даатгалыг аравдугаар сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлнө гэсэн ч одоог хүртэл тодорхой зүйлгүй байгаа гэв.

Ямартай ч 200 гаруй уурхайчин өнөөдрөөс компанийнхаа байранд суулт зарлана гэдгээ мэдэгджээ. Мөн цаашид тэмцлийн бүх хэлбэрийг сонгохоор төлөвлөсөн гэдгээ дуулгасан юм.

Б.ЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж