Эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоо бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоо бүрдүүлнэ

Төрийн ордонд “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт” сэдвээр үндэсний бага хурал болж байна. Бага хурлыг ОБЕГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монголд гамшгийн аюулыг бууруулах төсөлтэй хамтран зохион байгуулж байна.

Монголд сүүлийн үед жилд дунджаар 2700 гаруй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарч хүний амь нас эрсдэж эд хөрөнгө, эдийн засагт ихээхэн хохирол учрах болжээ. Энэ он гарснаас хойш 10 гаруй удаагийн тохиолдлоор 70 гаруй хүний амь эрсджээ. Байдал ийм эрсдэлтэй болж буй учир Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг УИХ-аар  нэг сарын өмнө баталсан юм. Хөтөлбөрийг 2011-2015, 2015-2020 он гэсэн хоёр үе шатаар хэрэгжүүлэх аж. Хөтөлбөрийн эхний шатыг хэрэгжүүлэх талаар бага хуралд оролцогчид хэлэлцэж байна. Аливаа гамшгаас үүдэх хохирол, эрсдлийг бууруулах үүднээс аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийг тандан судлах, урьдчилан мэдээлэх арга техникийг нэвтрүүлж, сэрэмжлүүлэх мэдээллийг хүн амд эртнээс шуурхай хүргэх тогтолцоог бий болгох нь чухал болохыг бага хуралд оролцогчид хэлж байлаа.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж