Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2015 оны шилдгийн шилдгийг тодруулах “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар өөрийн нэрэмжит шагналыг хамтран ажиллагч байгууллага болон ивээн тэтгэгч нартаа чин сэтгэлийн бэлэг болгон гардуулсан билээ. Монголын Хөлбөмбөгийн холбоо бид бүхэн өнгөрч буй 2015 онд хийж бүтээсэн олон ажлын нэгэн хэсэг болсон эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг байгуулж цаашид дөрвөн жилийн хугацаанд Япон улсын дасгалжуулагч эх орондоо урьж ажиллуухаар болсон. Есдүгээр сарын 15ны өдөр Япон улсын хөлбөмбөгийн холбоо болон Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байсныг хөлбөмбөг сонирхогч та бүхэн тод санаж буй биз.
Тэгвэл Япон улсын дасгалжуулагч дөрвөн жилийн хугацаанд Монголд амьдрах тэрхүү байр болон таатай орчноор “Их Монгол” грүпп хангаж хамтран ажиллахаар болсон юм. Иймээс хамтран ажиллагч “Их Монгол” грүппийн захирал н.Ганхуяг болон тус грүппийн хамт олонд Монголын Хөлбөмбөгийн Холбооноос чин сэтгэлийн бэлэг болгож “Хүрхрээ” үндэсний дээд лигийн медалийн цуглуулга бүхий дурсгалын зүйлийг гардууллаа.
ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn