Урлагийнхан “Хөх цэрэг” аялалд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Урлагийнхан “Хөх цэрэг” аялалд нэгдлээ

Урлаг соёлынхон энэ сарын сүүлээр хотод харагдахгүй нь ээ. Учир нь тэд “Хөх цэрэг” аялалд нэгдээд байгаа гэнэ. Жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг эх оронч монгол хүүхдийн “Хөх цэрэг” аялал энэ сарын 24-нөөс ирэх долдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ удаад урлагийнхан “Хөх цэрэг”-үүдтэй хамт Хөвсгөл аймаг руу аялах гэнэ. Өнгөрсөн жилийн аялалд дуучин Эгшиглэн, Тимон нар явж байсан бол энэ жил хөвгүүдийн “Crush Bash” хамтлаг, дуучин Quiza, BX зэрэг бусад хамтлаг дуучид явахаар бэлтгэлээ базаагаад байна. Мөн урлагийнхнаас гадна “Шри Шри” төвийн тэргүүн Ц.Саранцэцэг, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар нар “Хөх цэргүүд”-тай хамт Хөвсгөл аймгаар аялах гэнэ. Аялалын үеэр урлаг соёлынхон ая дуугаараа “Хөх цэрэг”-үүдэд бэлэг барих бол “Шри Шри” төвийн тэргүүн Ц.Саранцэцэг, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар нар залууст лекц унших юм байна. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Хөх цэрэг” үндэсний аялал энэ удаад “Бид их түүхийн үргэлжлэл” хэмээх уриатайгаар Хөвсгөлийг зорих нь ээ. “Хөх цэрэг” аялалынхан энэ сарын 24-нд Улаанбаатараас Хөвсгөл аймаг руу аян замд гарах юм. 

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж