Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд маргааш өглөөний 08.00 цагаас эхэлж, нийслэлийн Ардчилсан намын байранд суулт хийхээр болжээ. Нийтдээ 20 гаруй хүн суулт зарлах бөгөөд өчигдөр хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурал Ардчилсан намын дүрмийн хэд, хэдэн зүйлийг зөрчсөн гэж үзэж буй аж. Мөн Чингэлтэй дүүргийн намын хорооны даргаар хоёронтаа сонгогдсон Г.Бат-Эрдэнийн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэлгүй, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн шахалтаар Б.Батбаатарыг хууль бусаар томилсон гэж тэд үзэж, энэхүү суултыг зарлахаар шийдсэн юм байна.
Г.Дарь