2016 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

2016 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр аймаг, нийслэлийн удирдлагуудтай 2016 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Жил бүрийн эцэст Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлагуудтай ирэх онд хэрхэн хамтран ажиллахаа ярилцаж өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэдэг уламжлалтай юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон аймаг, нийслэлийн удирдлагуудад хандан орон нутагтаа батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн орчныг сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүссэн. Мөн орон нутаг дахь Цэргийн штаб, Зэвсэгт хүчний ангиудыг дэмжин ажиллаж, залуусыг эх оронч хүмүүжилтэй болоход идэвх зүтгэл гаргаж ирсэнд талархлаа илэрхийлсэн юм.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж