100 гаруй айл, 50 гаруй машин усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

100 гаруй айл, 50 гаруй машин усанд автжээ

Нийслэлийн Баянзүрх, Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр түр зуурын хүчтэй, усархаг бороо орсны улмаас үерийн далан сэтэрч, айл өрх, автомашинууд  усанд автсан юм. Мэдээллийн дагуу Аврах тусгай анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллажээ. Хүчтэй аадар бороо орсон дүүргүүдэд нийт 100 гаруй айл өрхийн гэр, хашаа байшин нурж, 50 гаруй автомашин усанд автсан байсныг  нийслэл, дүүргийн Онцгой байдлын алба хаагчид гаргасан байна. Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орсон хүчтэй аадар борооны улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй, урьдчилсан байдлаар 103 хашаа байшин, гэр усанд автсанаас 16 гэр нурж, 13 гэр усанд урссан байна. Аврах тусгай ангийн бүрэлдэхүүн нэг хүний амь насыг аварч, 11 хүн, 13 автомашиныг уснаас гаргасан байна. Цагийн байдалтай холбогдуулан дүүргийн Засаг даргын орлогч, Онцгой байдлын хэлтсээс тус дүүргийн 20, 23, 26 дугаар хороодын үерийн усанд автсан 43 айл өрхөд 200 кг цагаан будаа, 20 ширхэг дулаан хувцасыг тараажээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж