2016 хамгийн халуун жил болно

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

2016 хамгийн халуун жил болно

 

Уур амьсгалын одоогийн өөрчлөлтийн судалгаа 2016 он хамгийн халуун жил болохыг харуулж байна. Их Британийн Мэт Оффис судалгааны газраас явуулсан судалгаагаар 2016 онд дэлхий нийтээр агаарын дундаж температур 0.72°C (1.29°F)- 0.96 °C (1.73°F) байх аж. Энэ нь 20-р зууны хоёрдугаар хагас дахь агаарын дундаж температураас хамаагүй өндөр үзүүлэлт юм. Өнгөрсөн жил мөн л хамгийн халуун жил болж үлдсэн ч цаг агаар судлаачид 2015 оны уур амьсгалын тааварлаагүй өөрчлөлт өнгөрсөн оны рекордыг төвөггүй эвдсэн билээ.

 

Дэлхийн дулаарлын гол хүчин зүйлсийн нэг нь Эл Нино хэмээх уур амьсгалын өөрчлөлтийн үзэгдэл аж. Номхон далайн температур Эквадор хавиар өссөхийг Эл Нино үзэгдэл гэдэг. Эл Ниногийн нөлөөгөөр цаг агаарын эрс тэс үзэгдлүүд бий болдог бөгөөд зарим газар хүчтэй аадар бороо орж байхад өөр газар ган болгодог байх жишээтэй. Түүнчлэн Эл Нино температурыг өсгөнө. Уур амьсгалын эдгээр өөрчлөлт нь дэлхий нийтээр дулаарах төлөвтэй болгож байгаа юм.

 

Дэлхийн 200 гаруй орны төрийн тэргүүн, лидерүүд “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлаар” Парис хотноо чуулж, уур амьсгалын эрчимтэй өөрчлөлтийг зогсоож, гол шалтгаан нь болсон хүлэмжийн хийг бууруулахаар тохиролцсон билээ. Уур амьсгалыг өөрчилж буй хүний үйл ажиллагаатай холбоотой хор нөлөөг бууруулах гэрээ байгуулахыг  дэлхийн иргэд удаан хүлээж буй авч цаг уур судлаачид гэрээ амжилттай болсон ч дараагийн арав, хорь, гучин жилд агаарын температур тэртэй тэргүй нэмэгдэнэ гэж анхааруулж байна.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж