-Монголд үл итгэгчдийн арми улам бүр бэхжсээр байна. Энэ нь улс орны аюулгүй байдалд ч аюултай-
Төрийн байгууллага, түүний түшээдийн талаар бидний мэдэх зүйл хязгаартай, харин мэдэхгүй, нүднээс далд зүйл хязгааргүй болой.
Ингээд зовлон ойлгох чавганцын эрэл бид хатжээ. Гэвч ирэх сонгуулиас өмнө жор мэдэхгүй “докторууд”-ын дунд баталазолын оронд туулга уулгаж туйлд нь хүргэхээс буцахгүй татарууд байхад “Манай талын эмч нарт боломж олгоогүй юм чинь бидэнд хамаагүй, хохь нь” гээд юу ч хийхгүй, хийлгэхгүй чөдөрнүүд зөндөө. Монголын хамгийн том гэгддэг намуудад олигтойхон удирдагч алга.
Монголын эдийн засгийн элэг, ходоод хямарч гүйлгэж байна. Түүний оношийг тогтоож, эмчлэх оточ төрд алга. “Хулхи докторууд” бишгүй байвч жор мэдэхгүй оточоос илүү зовлон үзсэн чавганцыг монголчууд хүсэмжилж байна.
Ингээд зовлон ойлгох чавганцын эрэл бид хатжээ. Гэвч ирэх сонгуулиас өмнө жор мэдэхгүй “докторууд”-ын дунд баталазолын оронд туулга уулгаж туйлд нь хүргэхээс буцахгүй татарууд байхад “Манай талын эмч нарт боломж олгоогүй юм чинь бидэнд хамаагүй, хохь нь” гээд юу ч хийхгүй, хийлгэхгүй чөдөрнүүд зөндөө. Монголын хамгийн том гэгддэг намуудад олигтойхон удирдагч алга.
АН, МАН-ын лидер гэгддэг нөхдүүдийн рейтинг улам бүр уруудан шааригдаж байна. Нам бол муу муухайгийн үүр, уурхай гэж иргэдийн цөөнгүй хувь нь үзэх болжээ. Үүнийг би биш судалгаа хэлээд байна.
Зарим сайт улстөрчдийн рейтинг тогтоохоор оролдож “дараагийн 76” ч бил үү, “ирэх сонгуульд хэнийг сонгох вэ” ч гэнэ үү элдэв төрлийн санал асуулга явуулж байна. Гэхдээ тэрхүү санал асуулгын өнгөнд яваа нөхдүүдийг хараад хөх инээд хүрэм. МАН-ын амбицтай залуус дээгүүр жаалж явааг нь харвал гараар тоолоогүй бололтой юм.
Харин Монголдоо номер нэг гэгддэг “Сант марал”-ын судалгааг харвал арай өөр дүр зураг харагдана. “Хэрвээ маргааш сонгууль болвол Та аль намд саналаа өгөх вэ?” гэсэн асуултад санал асуулгад хөдөөгөөс оролцогсдын 25,4 хувь нь, нийслэлийн 16,2 хувь нь МАН-д гэсэн бол АН-д хөдөөгийн 17,4 хувь, Улаанбаатарын 19,6 хувь нь саналаа өгнө гэжээ. Тэгвэл сонгогчдын дийлэнх нь буюу 31,8 хувь нь эргэлзэж “мэдэхгүй” гэсэн хариултыг өгчээ.
Намд итгэл алдарсаар буйг харуулах нэгэн үзүүлэлт нь аль нэг намыг онцолж үздэггүй хүмүүсийн тоо олширч 60,1 хувийг эзлэх болжээ. Дээр нь онцолдог нам байхгүй гэж 62,7 хувь нь хариулсан байх юм. Цааш хөөвөл МАН-ыг буруу замаар будаа тээж явна гэж 39,2 хувь нь, 51,5 хувь нь эрх баригчдыг эсэргүүцэж буй аж.
Гэхдээ энэхүү санал асуулга өнгөрсөн дөрөвдүгээр сарынх гэдгийг тодотгох хэрэгтэй. Харин үүнээс хойш үнэндээ асуудал улам хүндэрсэн.
Тухайн үед талаас илүү хувь нь нийгмийн хамгийн тулгамдсан асуудлыг ажилгүйдэл гэж байж. Тодорхой зүйл гэвэл түүнээс хойш компаниудад ямар бодлого болсныг надаар хэлүүлэлтгүй мэднэ, цомхотгол. Хямралаас болоод цөөнгүй компани хаалгаа бариад дампуурлаа зарласан. Бүр алтны магнат ч тэдний тоонд орж буй.
Төр засаг иргэдийн төлөө ажилладаг эсэхэд ч эргэлзэж эхэлжээ. Тэдний иргэдийнхээ төлөө бодлого, шийдвэр гаргадаг гэдэгт ердөө 35,6 хувь нь л бага зэрэг итгэж байна.
Одоогоос найман сарын өмнө Засгийн газрын бодлого баячуудыг илүү дэмжсэн гэж 29,9 хувь нь хариулсан бол “Хувийн улс төр, бизнесийн сонирхол дээр төвлөрч, нийгэмд онц ач холбогдол өгөөгүй” гэж 35,5 хувь нь хэлж байжээ.
Тэгвэл энэ байр суурь авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулах оролдсон тэр цагаас хойш хэрхэн нэмэгдсэнийг Балхжавын хэлдгээр “би таашгүй”.
Энэ бүхнээс үзвэл Монголд үл итгэгчдийн арми улам бүр бэхжсээр байна. Энэ нь улс орны аюулгүй байдалд ч аюултай. Үүгээр далимдуулаад дарангуйлагч төрийн эрхэнд гараад ирэх аюултай төдийгүй иргэний мөргөлдөөн ч гарч бусдын хоол болдогийг Сириэс эхлээд Крым, Украины асуудал бидэнд бэлхнээ гэрчилж байна.
УИХ-ын гишүүдийн хамгийн их хэрэглэдэг үг “ард түмэн”. Ард түмэн ийм санал бодолтой байна…, ард түмэн дэмжихгүй байна… гэж сөрөг хүчний зүгээс илүү их гардаг. Хэзээ хаана явуулсан нь мэдэгдэхгүй санал асуулгаар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй”, “Хар машинд итгэхгүй байна” гэхчлэн сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагааг гацааж буй. Тэгвэл ард түмэн нь өөрсдийнх нь санал бодлыг илэрхийлдэггүй гэж 70,3 хувь нь хариулж байжээ. Тийм болохоор л Монголд намын хэрэг байхгүй, харин хүчтэй Ерөнхийлөгч хэрэгтэй гэж хамгийн их хувь нь буюу 47,3 хувь нь үзсэн байх юм.
Энэ бүхнээс үзвэл Монголд үл итгэгчдийн арми улам бүр бэхжсээр байна. Энэ нь улс орны аюулгүй байдалд ч аюултай. Үүгээр далимдуулаад дарангуйлагч төрийн эрхэнд гараад ирэх аюултай төдийгүй иргэний мөргөлдөөн ч гарч бусдын хоол болдогийг Сириэс эхлээд Крым, Украины асуудал бидэнд бэлхнээ гэрчилж байна.
Өнөөгийн аль ч нам лидерүүдийн хямралд оржээ. Асуудлыг шийддэг, улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр бүхнээ зориулж чадна гэж итгэх хүчтэй лидер үгүй болж түүний оронд бизнесийн бүлэглэл намд өндөр байр суурийг эзлэх болж. Төрийн нэрээр хувийн бизнесийг хүртэл дээрэмддэг гажиг тогтолцоо Монголд үйлчлээд удаж байна.
Хувиа бодож, довоо шарлуулдаг тэдгээр бүлэглэлээс болоод популистууд лидерийн тэргүүн эгнээнд орж иржээ.
Бодитоор бидэнд асуудал үүсч байна. Байнга нийгмийн халамж ярьж, бусдыг турхирч байдаг С.Ганбаатар гэхэд л тэргүүнд нь орж ирсэн бол “авлигын загалмайлсан эцэг” гэж нэрлээд байдаг Н.Энхбаяр удаах байранд, төмөр зам, Тавантолгойг гацааж, нийгмийн үндсэрхэг үзэлд нь дөрөөлөн өрсөлдөгчөө “намнадаг” нэр зүүгээд буй Х.Баттулга гэхэд гуравдугаар байранд орох жишээний.
“Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгээр оролцоосой гэж хүсдэг вэ?
(3 хүртэл сонголттой.)
Аугаа ихэд тэмүүлэгчид инэнхдээ муу хүмүүс байдаг гэдэг үнэн бололтой.
Асуудлын гол юунд оршиж байна вэ гэвэл тэд нийгмийн эрх ашгийг илүүд тавьж сураагүй. Түүнийг оронд өөрийнхөө шунал хүслийг хангахад л бүхнээ зориулдаг болсноос үүдэн энэ бүх хямрал үүсч, тэр чинээгээрээ нийгмийн сэтгэлзүйг хордуулж, өвчлүүлж байна.
Монголын улс төрд удирдагч алга. Харин босс нэртэй “бөөснүүд” л бий болж.
Мэдээж хэрэг энэ бүхнийг тийм амархан шийдэх нь юу л бол. Бид энэ бүхнийг эмчилнэ гэвэл асар их үнэ төлөх нь гарцаагүй. Хөшигний урд гавъяа байгуулъя гэвэл хөшигний ард шийтгэл хүлээх учиртай ч байж мэднэ. Бохир улс төрөөс ангижрахын тулд бид тэднийг бий болгогчдоос эхлээд салах хэрэг гарна. Түүний тулд Сократын хэлсэнчилэн “Хэдийгээр бүх юм аар саархнаас эхэлдэг боловч юмыг зөв эхэлнэ гэдэг яавч аар саар ажил биш”.
Л.НАРАНТӨГС