112 секундын тамын аялал

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

112 секундын тамын аялал

Япон нэгэн гайхамшгийг бүтээх гэж байна. Алдарт Фужи уулын хормой дахь Яманаш хотын паркад долоон том эргүүлэгтэй 1000 метр урт галзуу хулгана  барихаар төлөвлөж буй ажээ. Экстрим спортын хорхойтнуудын дурладаг галзуу хулганы өндөр 43 метр юм байна. 121 градусын налуутай өндрөөс чөлөөт уналт хийх боломж олгох галзуу хулгана дэлхийн өөр хаана ч байхгүй гэж паркийн дизайнерууд үзэж байна. Өндрийн хэмжээгээрээ Геннесийн шинэ амжилт тогтоох галзуу хулганын нэр нь “Takabisha” буюу “Эзэгнэгч” гэсэн утгатай гэнэ. “Takabisha”-д суусан хүн үзэсгэлэнт Фужи уулын сүр жавхааг  биширч ч амжихгүй гэнэ. Учир нь галзуу хулгана 100 км/цагийн хурдтай бөгөөд  бүх аялал ердөө 112 секунд үргэлжлэх ажээ.  

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж