Nature сэтгүүл 2015 оны нөлөө бүхий эрдэмтдийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Nature сэтгүүл 2015 оны нөлөө бүхий эрдэмтдийг нэрлэв

Кристиана Фигерес (Christiana Figueres)

Гэрэл зургийг: Michel Euler / AP

 

Их Британийн Nature сэтгүүл 2015 онд шинжлэх ухаанд чухал хувь нэмрээ оруулсан гэж өөрсдийн үнэлсэн 10 эрдэмтний жагсаалтыг танилцууллаа. Уг жагсаалтад Макс Планкын нийгэмлэгийн Химийн хүрээлэнд ажилладаг, өндөр хэм, даралтын дор илэрдэг хүхэр устөрөгчийн хэт дамжуулагч  шинжийг тодорхойлсон бүтээлээрээ алдартай орос хэлтэй физикч Михаил Еремец багтлаа.

 

Парист саяхан болж өндөрлөсөн Цаг уурын өөрчлөлтын саммит дээр талуудын хооронд ажил хэрэгч  холбоог хангахад чухал үүрэгтэй байсан гэж уг сэтгүүл Коста-Рикийн эрдэмтэн Кристиана Фигересийг үнэллээ.

 

Дипломат Али Акбар Салехийг Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах хэлэлцээрт хүчин зүтгэлээ оруулсан учир Nature тэмдэглэв.

 

Нөлөө бүхий эрдэмтдийн дунд сэтгэл зүйч Брайан Нозек багтлаа. Тэрээр өөрийн мэргэжил нэгтнүүдийн шинжлэх ухааны бүтээлүүдийн үр дүнгийн  дахин нээгдэх чанарын талаар судалгаа явуулжээ. Эрдэмтдийн нийтлэгдсэн бүтээлийн тал хувь нь дахин хийгдэж болохыг тэр харуулсан ажээ.

 

Nature сэтгүүл Америкийн одон орон судлаач Жоан Шмельцид олны анхаарлыг хандуулж байна. Тэр оюутан бүсгүй экзо гаригийн нэртэй судлаач Жефф Марситай маргаан өрнүүлсэн байлаа.

 

Зюньцю Хуан (Junjiu Huang). Фото: Nature Publishing Group

 

Алан Стерн (Alan Stern)

Фото: Mike Theiler / Reuters

 

АлиАкбарСалехи (Ali Akbar Salehi)

Фото: EbrahimNoroozi / AP

 

ЧенаньБао (ZhenanBao).Фото: Bao Group

 

ЖоанШмельц (Joan Schmelz). Фото: Facebook дэх Joan Schmelz-ийн хуудаснаас

 

МихаилЕремец (Mikhail Eremets).Фото: Mike Theiler / Reuters

 

ДэвидРейч (David Reich).Фото: Stephanie Mitchell / Harvard

 

КристинаСмоулк (Christina Smolke).Фото: Smolke laboratory

 

БрайанНозек (Brian Nosek).Фото: The University of Virginia

 

Нөлөө бүхий эрдэмтдийн жагсаалтад Алан Стерн оров. Энэ хүний удирдлагаар New Horizons сансрын аппарат Усан ван гаригийн судалгааг явуулсан юм.

 

Физикч Ченань Баохүний арьстай мэдрэмжээр ойрхон хиймэл арьс бүтээхэд чухал үүрэгтэй байв.

 

Хятадын генетикч Зюньцю Хуан хүний үр хөврөлийн CRISPR/Cas9 геномын технологийг ашигласан тухай материалаа уг сэтгүүлд нийтлүүлсэн учир нөлөөтэй эрдэмтэн боллоо.

 

АНУ-ын эрдэмтэн Дэвид Райхэртний хүмүүсийн геномын томоохон судалгаа явуулсан учир Nature сэтгүүлийн анхааралд өртлөө. Түүний судалгаа нь орчин үеийн европчуудын элэнц хуланцыг тогтоосон юм.

 

Топ-10 жагсаалтад биологч Кристина Смоулк оржээ. Тэрээр опиод ялгаруулагч эсгэгчийн өсвөрийг гарган авч чадлаа. Өмнө нь өвчин намдаагч энэ бодисыг нил цэцгийн опиумаас гарган авдаг  байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж