Гишүүн М.Зоригт кино урлагт хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Гишүүн М.Зоригт кино урлагт хүч үзнэ

УИХ-ын гишүүн, Зам  тээврийн сайд М.Зоригтыг гэрэл зургийн хоббитой гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэрбээр охид хүүхнүүдийн хөрөг зургаар гаршиж байгаа төдийгүй хаа таарсан газартаа өөрөг зургаа авч шүүмжлэлд өртөх нь бий. Өчигдөр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан “Гангар хун” шинэ жилийн цэнгүүний үеэр М.Зоригт сайд гэрэл зургаас гадна кино урлагт хүчин зүтгэх болсноо олонд дэлгэлээ.

Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Гангар хун” ёслолын үеэр тухайн жилдээ салбар салбартаа амжилт гаргасан хүмүүст “Гангар хун” цом олгодог бөгөөд энэ оны шилдэг улстөрчөөр М.Зоригт гишүүнийг тодруулсан юм. Тэрбээр “Гангар хун”-гийн эзэн болсон тэр мөчид хэлэхдээ:

-Би нутгийн олон та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр УИХ-д хоёронтаа суусан. Харин ирэх оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. УИХ-д сууж байх хугацаандаа хөдөө орон нутгаа төлөөлөх эрх бүхий УИХ-ын гишүүн хүн нутаг орондоо ажиллаж амьдарч үзсэн, эгэл иргэдийн амьдралыг ойлгодог хүн байх нь зөв юм гэдгийг ойлгосон. Тиймээс нутгийнхаа төлөө ихийг хийж бүтээж буй Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийгаа сонгуульд нэр дэвших байх аа гэж бодож байгаа. Миний хувьд ирэх оноос улс төрөөс  ангид амьдрах хүсэлтэй байгаа. Ач охиноо асраад өвөөгийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ кино урлагт хүчин зүтгэхээр шийдсэн. Гадаадын нэртэй кино фирмүүдийн адил кино павильон байгуулчихаад Монголын кино урлагийг тэдний энд хүргэхүйцээр хөгжүүлэхийг хүсч байна хэмээн өгүүлсэн юм.

Д.ЦЭЭНЭ
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж