Өвчин намдаагчтай шархны боолт

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Өвчин намдаагчтай шархны боолт

Австралийн эрдэмтэн Луйс ван дер Верфф тухайн өвчний үечлэл, холестеринийн хэмжээ, орчны агаарын хэмээс шалт гаалан өнгөө хувиргадаг шархны боолт зохион бүтээжээ. Үе мөч, чихрийн шижин зэрэг архаг өвчинтэй хүмүүс энэхүү боолтыг хэрэглэхэд тохиромжтой гэнэ.

“Өвчтөний боолтыг эмнэлэг болон гэрийн нөхцөлд л сольдог. Хэдийгээр боолтыг ариутгадаг ч хэдхэн цагийн дараа бохирддог. Тэгвэл энэхүү боолт ариутгал, өвчин намдаах бодис хангалттай хэмжээгээр агуулсан учраас өвдөлт намдааж, эдгэрэлт хурдасгах үйлчилгээтэй” хэмээн Луйс тайлбарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн “Fresh science” үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан шинэ бүтээлийг техник технологийн эринд нийцсэн шилдэг бүтээл хэмээн эрдэмтэд үнэлжээ.

Б.ГАНДИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж