“Эмч хүн ч эх орныхоо түүхийг мэддэг байх ёстой”

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

“Эмч хүн ч эх орныхоо түүхийг мэддэг байх ёстой”

“Эмч хүн ч эх орныхоо түүхийг мэддэг байх ёстой”

Дархан-Уул аймаг дахь АШУҮИС-ийн гад­нах ханан дээр “Сайн санаа, сайхан сэтгэл” хэмээн улаанаар бичсэн нь анхаарал татлаа. Хи­чээл завсарласан бо­лолтой оюутнууд өл­гүү­­­рээс хувцсаа авч, за­рим нь шинэ хичээл болон шалгалтынхаа талаар ярилцаж суув. Тэднээр захирлын өрөөг заалгаад очиход биднийг дэд захирал, Захиргаа, хяналт, шинжилгээ, үнэл­гээний албаны дарга П.Нямсүрэн угтан авч уулзсан юм.

Түүнээс ханан дээр бич­сэн үгний учрыг асуу­хад манай сургууль “Сайн санаа, сайхан сэтгэл” гэсэн цогц хө­төл­­бөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Сайн мэргэжилтэн төдийгүй сайн хүн бэлтгэх зорил­готой. Зөвхөн сайн эмч бус эх орныхоо түүх соёл, ардын ёс, уламжлал, дэлхийн болон шинжлэх ухааны түүхийг мэддэг, сайн хань, гэрийн сайн эзэгтэй болгохоор ажил­лаж байна хэмээн тайл­бар­ласан юм. Анагаах ухааны сургуулийг төг­сөөд энэ сургуульдаа 20 дахь жилдээ ажиллаж бай­гаагийн 17 жил нь дотрын багш, сүүлийн гурван жил сургуулийн удирдлагын багт ажиллаж байгаа ажээ.

Энэ сургууль төвийн бүсийн долоон аймгаас оюутан сургах ёстой ч өнөөдрийн байдлаар 21 аймгаас оюутан, залуус ирж суралцаж байгаа аж. АШУҮС хичээлийн долоон танхимтай. Үүний нэг нь “Эх орон” танхим юм. Энэ танхимд оюут­нууд хичээлийн завсар­лагаанаар танин мэдэхүйн чиглэлээр Монгол орны дархан цаазтай газар болон өөрийн нутгийн уул, усыг таньж мэдэх боломжтой. Үүнээс гадна хүүхдүүд өөрийн хүсэл, со­­­нирхлоор нэгдэн, чөлөөт цагаа өнгөрүүлэх “Эх орон” клубыг бай­гуулжээ.

Энэ сургууль Япон, ОХУ, Герман, Хятадтай байнгын харилцаатай байдаг гэв. Тухайлбал, ОХУ-ын байгалийн ана­гаах ухааны коллеж, Өвөр­монголын их сур­гуультай оюутан со­лилцоо болон оюутны үйлдвэрлэлийн дадлагыг явуулдаг байна. Мөн Солонгосын Сөүлийн их сургууль, Японы су­ви­лахуйн олон улсын нийгэмлэг, Германы сур­гуулиудтай хамтын үйл ажиллагаа явуулж, хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрдэм шинжилгээ бо­лон бусад эмнэлэг үйл­чил­гээний талаар туршлага солилцдог гэсэн юм.

АШУҮИС эдүгээ 1200 гаруй оюутан, 110 багш, ажилтантай үйл ажил­лагаагаа явуулж байна. Тус сургууль анх 1969-1972 онд Сувилагчийн ТМС, 1972-1978 онд Сувилагчийн сургууль, 1978-1997 онд АУДС, 1998-2010 онд Анагаах ухааны коллеж, 2011 оноос өнөөдрийг хүр­тэл АШУҮИС бо­лон өргөжжээ. Энэ хуга­цаанд сувилахуйн арга зүйч, сувилагч, хүүхдийн хүмүүжүүлэгч су­вилагч, эм найруулагч, уламж­лалт анагаах ухааны сувилахуйн арга зүйч, уламж­лалт анагаахын бага эмч, эх баригч, бага эмч гэсэн мэргэжлээр 7000 гаруй эмнэлгийн боловсон хүчин бэлтгэн гаргажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж