Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан

    Амьдрал бол кино. Харин гол дүрийн жүжигчин нь та. Өдөр бүр бидэнд шинэ дүр бүтээх хэрэгцээ гардаг. Тэр дүрээ чадварлаг бүтээж чадсан хүнд амжилтын хаалга нээлттэй. “Кино код” нэвтрүүлгийн жүжигчин шалгаруулах проб шоу ч мөн адил. Ингээд проб шоуны оролцогчдынхоо айдас сандрал, баяр хөөрөөр дүүрэн ярианаас хүргэе.



Архангай аймгаас “Кино код” нэвтрүүлгийг зорин ирсэн хөдөө талын хөрслөг бор энэ бүсгүйг Д.Баасансүрэн гэдэг. Би урлагийг биш харин өөрт байгаа урлагаа хөгжүүлэхээр ирсэн гэж зоримогхон хэлж байсан юм. 











Оролцогч маань Зүгээр л нэг амьдрах юмсан 

Зүлгэн дээр гэрээ бариад… 

Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж 

Амрагаа хүлээж 

Амраг минь адуунаасаа ирж 

Зүгээр л нэг амьдрах юмсан… гээд та бидний амтархан унших дуртай яруу найрагч Ц.Хулангийн шүлгээр этюд хийж үзүүлсэн юм. 

Шүүгч С.Мягмар:- За болно оо. Баярлалаа. Этюд гээд ирэхээрээ хоёр, гуравдугаар шатруугаа орох байх. Надад бол чиний Монгол ялхигар шанаа, сайхан том дух, нүд энэ тэр чинь их сайхан харагдаж байна. Хотод ховордсон царай байна. Эхний даваагаа давлаа гэж үзье. 

Шүүгч Д.Мэндбаяр /АЖ/:– Хажуу тийшээ хар даа. Нуруу өндөр, эрүү жаахан урагшаа. Одоо Богдын хатан гэдэг шиг л байвал болох юм тэ?. Кино их олон хүнийг хамарна. Тэрэн дунд ороод явж байвал сайхан Монгол төрх байна.

Д.Баасансүрэн:- Намайг олж харж чадсанд баярлалаа. Түүхэн кино хийх гэж байгаа юм чинь, Монгол хүн л юм чинь кинонд тоглож чадна гэдэгтэй итгэлтэй байна.



Тормолзсон нүдтэй 039 дугаартай энэ бүсгүйг Б.Янжинлхам гэдэг. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэгчлэн найзуудтайгаа хамт жүжигчилсэн тоглолт хийж байтал за болно оо гэх шүүгчийн дуу сонсогдолоо. 













Шүүгч С.Мягмар:- За болно оо. Надруу хараадах. Бүүр дотроосоо намайг үзэн ядаадахдаа…Одоо тэр Солонгыг нэг хайрласан нүдээр хараадах… Нүд байхгүй болчихлоо. Зүгээр л хар. Нээлттэй хар. Нүдийг чинь харах гээд байна. 

За баярлалаа. Миний хувьд тэнцсэгүй. 

Шүүгч Д.Мэндбаяр /АЖ/:- Зүтгэл гаргаад байна. Энэ байдлыг чинь үнэлээд бас итгэл үзүүлээд тэнцүүлье. Дараа маш их бэлтгэлтэй орж ирээрэй. 

Шүүгч Ж.Солонго:- Сая харц чинь худлаа байна аа. Уг нь юм хэлэх гээд байна. Гэхдээ яахав тэнцүүлье. 

Б.Янжинлхам:- Сандрахгүй байхыг хичээсэн ч маш их сандарлаа. Найзуудадаа баярлалаа. Аав, ээж хоёр дүүдээ баярлалаа. Бэлдсэн боловч сайн харуулж чадсангүй. Дөнгөж эхэлж байтал шүүгч нар зогс гэсэн. Солонго найруулагчруу хайрын харцаар хар гээд харсан ингэж хардаг юм уу гээд загнуулсан. 

Ард түмний сонголтоор кино бүтээх “Кино код” нэвтрүүлгийн жүжигчин шалгаруулах проб шоу даваа- баасан гараг 22.00 тантай хамт.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж