10 дугаар хорооллын замыг нээжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

10 дугаар хорооллын замыг нээжээ

Баянгол дүүргийн нутг 10 дугаар хорооллоос Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км авто замын хойд талын урсгалыг өнөөдөр нээжээ. Мөн таван шарын төмөр замын гарамтай уулзварыг өнөө оройдоо багтааж нээхээр хэвтээ тэмдэг, тэмдэглээний ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Төрийн ордны баруун хойд уулзвараас зүүн хойд уулзвар хүртэлх 200 метр замыг ирэх даваа гаригийн өглөө 06.00  цагт нээх бол бага тойруугийн замд одоогийн байдлаар Ус цаг уурын хүрээлэнгийн уулзвараас Зоос гоёлын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Харин Зоос гоёлын баруун урд уулзвараас Ард кино театрын зүүн хойд гарц хүртэлх замын хөдөлгөөнийг бямба гаригийн 23.00 цагаас ирэх даваа гаригийн өглөөний 06.00  цаг хүртэл хааж зам барилгын ажил гүйцэтгэх юм байна. Түүнчлэн өнөөдөр 23.00 цагт 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км авто замын баруунаас зүүн тийш чиглэх урсгалыг долоо  хоног хугацаагаар, таван шарын уулзвараас төмөр замын гарамтай уулзвар хүртэлх 700 метр замыг 21 хоног тус тус хаахаар болжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж