“Хоёртын тоолол”-д дэлхийн рекордыг З.Цэцэгзул тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

“Хоёртын тоолол”-д дэлхийн рекордыг З.Цэцэгзул тогтоолоо

“Хоёртын тоолол” төрөлд 30 минутад 3540 цифр цээжлэн алдаагүй санасан З.Цэцэгзулын оноог өсвөрийн дэлхийн рекордоор бүртгэлээ-

24 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ БНХАУ-ын Чэнгду хотод эдгээр өдрүүдэд явагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн 35 орны 278 тамирчин оюун ухааны спортын 10 төрлөөр өрсөлдөж буй. Эх орноо төлөөлөн Монголын оюун ухааны академийн 20 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдрийн дүн гарахад Монголын баг боломжт 20 медалийн 11-ийг авчээ. Үүнээс өсвөр насны ангилалд 9 медалийг 8-ийг нь манай тамирчид авсан бөгөөд “Хоёртын тоолол” төрөлд 30 минутад 3540 цифр цээжлэн алдаагүй санасан З.Цэцэгзулын амжилтыг өсвөрийн дэлхийн рекордоор бүртгэжээ.

Дэлхийн оюутны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрлөөр насанд хүрэгч, дунд нас болон бага насны ангилалд өрсөлдөж байна. Тэмцээн маргааш өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж