Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй болох уу?

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй болох уу?

"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр ял сонссон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 21-ний өдөр болохоор тов нь гарчээ. Түүний хэргийг анхан шатны шүүх таван өдөр олон нийтэд нээлттэй шүүсний эцэст, 4.6 жилийн хорих ялаар шийтгэсэн. Тиймээс Л.Гансүхийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч гомдолтой танилцсанаар Л.Гансүхийн хэргийг Нийслэлийн шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэд хуваарилсан байна. Үүнтэй холбоотойгоор Ш.Бат-Эрдэнэ нь Х.Идэр шүүгчийн багш гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан.
Өмгөөлөгч болон зарим иргэдийн зүгээс Л.Гансүхийн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийлгэхийн хүссэн хүсэлтийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргаад байгаа гэнэ.

Хоригдсоноосоо хойш Л.Гансүхийн биеийн байдал муудсан гэх мэдээлэл тархаж, Н.Алтанхуяг энэ хугацаанд хэд хэд очиж эргэсэн талаараа нүүр номын хуудаснаа бичсэн байсан юм.

Т.СОЛО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж