УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ОХУ-д суух Монгол Улсын Элчин сайд Ш.Алтангэрэлийг эргүүлэн татан, Б.Дэлгэрмааг томилох саналыг УИХ-д оруулсан байна.
Б.Дэлгэрмаа нь Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх юм.
Г.ДАРЬ