Зөвхөн түүнд тохирох алмаз

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Зөвхөн түүнд тохирох алмаз

“Картье-Бартон-Тейлор” хэмээн нэрлэгдээд байгаа очир алмазын түүх нь сонирхолтой кино байж болохоор, их мөнгө, эр хүний бүхнээс давах гэсэн эрмэлзэл, эмэгтэйчүүдийн хайр сэтгэл, хуял тачаал бүхэн зөвхөн түүнийх гэмээр. Чулууны дуудлагын эхний үнэ нь 200 мянган ам.доллар, гэвч, Бартон сая доллар өгөхөд бэлэн байв. Харин чулуу түүнд “ирсэнгүй”.

Өмнөд Африкийн дусал хэлбэрийн 69,42 каратын очир эрдэнэ чулууг 1969 оны аравдугаар сарын 23-ны өдөр Нью-Йоркийн Sotheby’s Parke-Bernet дуудлага худалдаанд тавьжээ. Түүнийг авах гэсэн хүмүүсийн дунд Брунейн султан, Аристотель Онассис нар байсан юм. Гэтэл чулууны хувь заяа арилжаа эхлэхээс өмнө шийдэгдсэн байлаа. Түүнийг Элизабет Тейлор сонирхжээ.

Худалдааны өмнө чулууг тусгай онгоцоор Швейцарь руу хүргүүлэн Холливудын “хатан хаанд” сонирхуулан үзүүлэв. Арилжаа эхлэхийн өмнө буцаан авчирчээ. Дуудлага худалдаанд оролцуулахаар жүжигчний нөхөр Ричард Бартон өөрийн төлөөлөгчөө тийш нь явуулсан байв. Бартон өөрөө арилжааны хяналтыг Лондоноос утсаар удирдаж байлаа. Чулууны дуудлагын эхний үнэ нь 200 мянган доллар, гэвч Бартон сая доллар өгөхөд бэлэн байв. Харин чулуу түүнд “ирсэнгүй”.

“Cartier” ордны төлөөлөгч нар 50 мянган ам. доллараар илүү үнэ хаян чулууг авцгаав. Анх удаагаа арилжаан дээр очир эрдэнийн үнэ сая доллараас давсан бөгөөд үүний урамшилд нь компани чулуунд өөрийн нэрийг өгөх эрх авчээ. Гэхдээ “Картьегийн чулуу” гэх нэрээр очир эрдэнэ удаан байж чадсангүй. Ричард Бартон өөрийн Клеопатрадаа гар хоосон буцаж чадахгүй.

Хожим жүжигчин дурсан бичихдээ: “Энэ чулуу дэлхийн хамгийн сайхан хүүхнийх байх ёстой. Хэзээ нэгэн цагт би түүнийг Жеки Кеннеди эсвэл София Лорен зүүсэн байна гэж төсөөлөхгүй байлаа. Би түүний төлөө хоёр сая долларыг, хэрэгтэй бол амиа өгөхөд бэлэн байв” гэсэн байдаг. Гэхдээ түүнд амиа өгөх хэрэг гарсангүй. Бартон бүтэн хоног утсаар Cartier-ийн төлөөлөгч Роберт Кенморыг шалан ятгаж байж чулууг худалдан авчээ. Очир эрдэнэ “гурван нэрээр” “Картье-Бартон-Тейлор” гэж нэрлэгдэв. Шинэ эздэдээ очихын өмнө үнэт чулууг Тавдугаар авеню дахь компанийн дэлгүүрт таван хоног нийтэд сонирхуулахад түүнийг 6000 орчим хүн үзжээ.

Cartier ордны мастерууд уг очир эрдэнээр бөгжийг чимсэн ба яг тийм хэлбэрээр нь Элизабет Тейлор хүлээн авав. Гэтэл чулуу бөгжинд хэтэрхий хүнд байснаас жүжигчний хүсэлтээр хүнд очир эрдэнэ нь хүзүүний зүйлтийн хэсэг болжээ. Дашрамд дурдахад, тэр гоёлын уртыг, хэлбэрийг онцгойлон анхаарчээ. Улаан хоолойн мэс заслын дараа үлдсэн сорвийг нь тэр зүүлт нуун далдлах ёстой байлаа. Тэр алмаз түүний эрүүл мэндийг цөмийн бөмбөгөөс дутахааргүй “хамгаалж” байлаа. Монте Карлогийн эрэгт зогссон хосуудын дарвуулт завь гурван хамгаалагчийн хурц хараан дор байлаа. Очир эрдэнийг сая доллараар даатгуулсан ба гэрээний дагуу Тейлор гоёлоо жилд 30 хоногоос илүүтэй хугацаагаар зүүхгүй үүрэгтэй байсан юм. Зүүхэд түүнийг зэвсэглэсэн хамгаалагчид дагалдан явах ёстой.

Хамгийн анх очир эрдэнийн гоёлын зүүлтээ жүжигчин Монакогийн гүнж Грейс Келлийн 40 насны ойд очихдоо зүүжээ. Дараа нь жүжигчин бүсгүй тэрхүү үнэт гоёлтойгоор Оскарын шагнал гардуулах 42 дахь ёслол дээр харагдлаа. Ричард Бартоноос хоёр дахь удаагаа, нэг мөсөн салсны дараа Тейлор очир эрдэнийг дуудлага худалдаагаар гурван сая доллараар заржээ. Тэр нь сэтгэлийн шархыг нь юу л боллоо гэж эмчлэх билээ л дээ. Тэр мөнгөний ихэнхээр жүжигчин Африкийн Ботсвани улсад эмнэлэг байгуулсан нь тэдний агуу хайр дурлалын хамгийн сайхан төгсгөл байсан юм.

Очир эрдэнийн бөгж

Элизабет Тейлор, Ричард Бертон

Очир эрдэнэ

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж