Манай боксчид гурван мөнгөн медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Манай боксчид гурван мөнгөн медаль хүртжээ

Казахстан улсын Павлодар хотноо 12 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд болсон олон улсын боксын тэмцээнээс манай тамирчид гурван мөнгөн медаль хүртжээ. Баян-Өлгий аймгаас оролцсон баг тамирчдаас спортын мастерТ.Ерболат /+91/ , спортын мастер Х.Бекнур /81 кг/, спортын дэд мастер Х.Өмирзах /91кг/ нар дэд аварга болжээ. Мөн Х.Бекнур тэмцээний “Дайчин боксчин” шагналыг авсан байна.

Сануулахад, Павладор хотноо энэ сарын эхээр болсон боксын олон улсын тэмцээнд Баян-Өлгий аймгийн БТСГ-ын боксын дасгалжуулагч, спортын мастер А.Бейбитийн удирдлагад гурван тамирчин оролцож, спортын мастер Т.Ерболат мөнгө, спортын дэд мастер Х.Өмирзах хүрэл медаль хүртсэн.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж