Фото: РИА Новости
Герман хэт даврагчдын “Исламын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын эвслийн явуулж байгаа ажиллагаанд оролцож эхэлжээ. Тэдний шатахуун цэнэглэгч А310 онгоц лхагва гаригийн шөнө таван цагийн нислэг хийжээ.
"Онгоц агаарт таван цаг байлаа” гэснээс өөр тодорхой мэдээллийг Германы армийн төлөөлөгч өгсөнгүй. Арванхоёрдугаар сарын эхээр, ХБНГУ-ын парламент цэргийн хүчийг алан хядагчдын эсрэг ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн байлаа. Германы 1,2 мянган цэргийнхэн уг ажиллагаанд оролцож болно гэж бундестаг зөвшөөрсөн бөгөөд харин тэд нэг жилийн хугацааны зөвшөөрөл авчээ. Гэхдээ байлдааны ажиллагаанд шууд оролцохгүй гэнэ.
Уг ажиллагааны хүрээнд Германы армийн шатахуунаар цэнэглэгч онгоцнууд, тагнуулын онгоцнууд, нэг усан онгоц оролцох гэнэ. Олон нийтийн санал асуулгаар германчуудын 64 хувь нь байлдааны ажиллагаанд оролцох нь террорын аюулыг Германд нэмэгдүүлнэ гэсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР