ИЗ-НН-ын эмэгтэйчүүд пропорцианаль тогтолцоог дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

ИЗ-НН-ын эмэгтэйчүүд пропорцианаль тогтолцоог дэмжиж байна

УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй энэ мөчид Иргэний Зориг-Ногоон намын эмэгтэйчүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын эмэгтэй гишүүдийн хувьд сонгуулийн пропорцианаль тогтолцоог дэмжиж буйгаа мэдэгдсэн юм. Учир нь пропорцианаль тогтолцоо нь Монголын ард түмнийг тэгш төлөөлж чаддагаараа можариаториас давуу. Мажоритар тогтолцооны хувьд мөнгөтэй нь УИХ-д сонгогдох боломжийг олгодог байна. Ингэснээр шийдвэр гаргах төвшинд хөрөнгөтэй хүмүүс томилогддог гэж үзэж байна. Тодорхой жишээ татвал 2000 оны УИХ-ын сонгуулиар өнөөгийн МАН нийт сонгогчдын 50 гаруй хувь, Ардчилсан нам 40 орчим хувийн санал авсан боловч МАН УИХ-ын 76 суудлын олонхийг авчээ. Тиймээс УИХ-аар хэлэлцэж байгаа УИХ-ын Сонгуулийн тухай хуульд дараах саналыг оруулж батлуулахыг хүслээ. Тодруулбал, пропорциональ эсвэл пропорциональ давамгайлсан холимог сонгуулийн тогтолцоог бий болгох зорилгоор 50:26 (пропорциональ:мажоритар) хувилбарыг сонгох. Мянганы Хөгжлийн Зорилтыг хангах үүднээс нам, эвслээс нэр дэвшигчид нь нэг хүйсийг 30-аас доошгүй хувиар төлөөлсөн байх. Нэрсийн жагсаалтанд эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчийг тэгш байрлуулах механизмыг тодорхой заах ёстой гэж тэд хэллээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж