Гангстер Аль Капонегийн бууг үнэ хаялцуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Гангстер Аль Капонегийн бууг үнэ хаялцуулна

Америкийн түүхэн дэх хамгийн аюултай гангстер Аль Капонегийн эзэмшиж байсан бууг Лондоны үнэ хаялцуулах худалдаанд тавьжээ. Аль Капонег олон хүний аминд хүрсэн гэмт хэргийн захиалагч гэж үздэг юм. Тэрбээр 1920-иод оны үед Чикагогийн  гэмт хэргийн ертөнцийг атгаж байсан нэгэн бөгөөд айлган сүрдүүлэх замаар хууль бус татвар ноогдуулж байсан гэдэг. Зартай гангстерын “Кольт 39” загварын бууг эртний эдлэл цуглуулагч авчирч өгчээ. Тэрбээр бууг Аль Капонегийн бэлэвсэн бэр дүү Мадлен Капонегээс худалдаж авсан гэнэ. “Кольт 39” бууг Аль Капонег амьд байхад хэн ч барьж байгаагүй бөгөөд нас барсны нь дараа дүүд нь шилжжээ. Аль Капонед 1931 онд татвараас зайлсхийсэн хэргээр 11 жил шоронд хорих ял оноосон юм. Америкийн түүхийн маш чухал эд болох энэхүү бууг үнэ хаялцуулах худалдаанд 114,000 ам.доллараас эхлэн дуудах гэнэ. “Кольт 39” буу хичнээн хүний өөдөөс шагайж байсныг хэн ч хэлж чадахгүй боловч гангстерийн амьд ахуйдаа эзэмшиж байсан зүйлсийн нэг гэдэг нь гарцаагүй ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж