“Интер” шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

“Интер” шөвгийн наймд үлдлээ

Италийн лигийн цомын 1/8 финалын хүрээнд өнгөрсөн шөнө хоёр тоглолт боллоо. Энэ улиралд Роберто Манчинигаар удирдуулсан “Интер” гайхалтай байж, Сери А-г тэргүүлж байгаа. Мөн лигийн цомын тэмцээнд ч сайн байна.

Өнөрсөн шөнө “Интер” талбайдаа “Кальяри” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авснаар шөвгийн 8-д шалгарч үлдлээ.  Тоглолтын 24 дэх минутад Паласио тооны харьцааг нээсэн бол 71 дэх минутад Брозович нэгийг нэмжээ. Улмаар Перишич 81 дэх минутад гүйцээснээр багаа шөвгийн найм руу хөтөлж орууллаа.

Нөгөө талд “Женоа” клуб талбайдаа “Алессандрия” клубыг хүлээж авч, 1:2-оор хожигдлоо. Ингэснээр доод лигийн баг шөвгийн наймд үлдээд байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж