МАН-ын бойкот үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

МАН-ын бойкот үргэлжилж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйн улмаас арга буюу цуцаллаа. Энэ нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “бойкот” зарласантай холбоотой юм. УИХ-аар Сонгуулийн хуулийг хэлэлцэх хүртэл тус бүлгийн гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Үүнээс болж, өнгөрсөн долоо хоногт байнгын хороодын хуралдаанууд ирц бүрдэхгүйн улмаас хойшилж, цуцлагдсан бол уг байдал энэ долоо хоногт үргэлжилж байна. МАН-ын гишүүдийн ажил хаялтаас болж, хууль тогтоох ажил үндсэндээ зогсонги байдалд орлоо.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монголбанкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байв.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж