“Зөөгчөө, хүчилтөрөгч авъя&#34

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

“Зөөгчөө, хүчилтөрөгч авъя&#34

 

Хятадад нэгэн ресторан үйлчлүүлэгчдээс “цэвэр агаар амьсгалсны төлбөр” нэхэж шуугиан тарьжээ. Сүүлийн үед Хятадын хотуудад утаан хөшиг улам нэмэгдэж байгаа тул рестораны эзэн агаар шүүгч систем суурилуулсан юмсанжээ. Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр ресторан үйлчлүүлэгчдээс хоол, үйлчилгээний тооцоон дээр “цэвэр агаар”-ын нэг юань нэмж нэхсэн гэнэ. Гэвч  хотын захиргаа агаар амьсгалсаны төлбөр нэхэх нь хууль бус гэж үзсэн тул дээрх үйлчилгээг зогсоожээ. Харин Хятадын хамгийн том цахим сүлжээ Вэйбогийн хэрэглэгчид агаарын бохирдол хамгийн ихтэй энэ улсад ийм үйлчилгээ байх нь зүйтэй гэж дэмжсэн гэнэ.

 

Хятадын агаарын бохирдлын асуудал олон улсын хэвлэлийн гол сэдэв болсоор ирсэн юм. Энэ сард л гэхэд Бээжин хотын агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрч, хотын захиргаа онц байдал зарласан юм. Шинжээчдийн үзэж буйгаар Бээжингийн агаарын бохирдол өдөрт 40 ширхэг тамхи татсантай тэнцэхүйц аюултай болжээ.

 

Саяхан сансрын хиймэл дагуулаас авсан зурган дээр Хятадын зүүн хойд хэсэг дэх мужийн өтгөн утаан хөшиг тод харагдсан нь аюул ямар хэмжээнд хүрснийг дахин нотолсон юм. Хиймэл дагуулаас авсан зургийг нийтэлсний дараа Хятад агаарын бохирдлын хэмжээг илтгэдэг Агаарын чанарын индексээр улбар шар буюу аюултай хэмжээнд байгааг зарласан боловч гурав хоногийн дараа улаан буюу ноцтой хэмжээнд хүрснийг мэдэгдсэн юм. Хятад улс Агаарын чанарын индексийн дагуу агаарын бохирдлын хэмжээ гурав хоногийн дотор ноцтой түвшинд хүрснийг анх удаа зарласан нь энэ юм. Агаарын бохирдол ноцтой аюултай хэмжээнд хүрснийг зарласны дараа иргэдэд аль болох гадагш гарахгүй байж, жолоо барихдаа дүрмээ хатуу баримтлах, утаа багасах хүртэл гадаа хиншүү хярвас тарихгүй байхыг мэдээллийн хэрэгслээр анхааруулсан юм.

 

 

Хиймэл дагуулаас авсан зураг олон нийтэд цацагдсаны дараа Бээжин хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд суурилуулсан тусгай хэмжигчээр агаарын бохирдлын хэмжээг шалгахад нэг/м3 агаар дахь хортой нэгдлийн хэмжээ 666 мкг байжээ. Агаар дахь хортой нэгдэл нь нүүрс, биомасс, мод болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шатаахад үүсдэг. Ялангуяа нүүрсийг шатаахад нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн исэл ялгардаг байна. Хүхрийн исэл нь ууршихдаа хүхрийн хүчил болон хүхрийн хүчлийн давс үүсгэдэг. Харин хүхрийн хүчил нь агаарт дэгдэхдээ байгаль орчинд хамгийн их хохиролтой хүчлийн бороо болох нь бий. Хүчлийн давс нь харин нарнаас ирэх хэт ягаан туяаны нөлөөгөөр уур амьсгалыг дулааруулах үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь нарны хэт ягаан туяаг өөртөө шингээж, дулаарлыг бий болгодог хүлэмжийн хийгээс ялгаатай. Нөгөө талаар агаар дахь хүхрийн хүчлийн давс нь хүний эрүүл мэндэд маш хортойг АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн судалгаа харуулсан юм.

 

2.5 мкм-ээс бага нэгдэл хүний эрүүл мэндэд хортой бөгөөд өчүүхэн хэмжээтэй учраас элгэнд орвол элгийг өвчлүүлнэ гэж Байгаль хамгаалах агентлагийн судлаачид хэлж байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор микро нэгдлийн хэмжээ 25 мкг/м3 –аас ихгүй байгаа тохиолдолд агаар бохирдолгүй байна гэж үздэг.

 

 

Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард Бээжин хотын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  тогтоосон агаарын чанарын хэвийн хэмжээнээс 25 дахин их байгаа нь тогтоогджээ.

 

Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлаархи олон улсын хуралд Хятадын дарга Си Жинпинь оролцсон. Хятад улс сульфатын ялгаралтыг бууруулах олон арга хэмжээ авч буй хэдий ч дэлхийн дулааралд гол үүрэг гүйцэтгэж буй хүлэмжийн хийн том үйлдвэрлэгчийн нэг юм.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж