Чех улс өөрийн зардлаар дөрвөн тахийг унаган нутагт нь хүргэлээ. Тахийг Чех улсын Засгийн газар, Чехийн армийн Жанжин штабаас цэргийн нисэх хүчний “Casa C-295M” онгоцоор тээвэрлэн өчигдөр Ховд аймгийн нисэх онгоцны буудалд газардсан аж.
Цааш авто машинаар тээвэрлэн Хомын талд хүргэх юм байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нэг сая гаруй кроны зардал гарсан гэнэ. Тээврийн зардлын тал хувийг буюу 500 мянган кроныг Новако компани, 300 мянган кроныг Чехийн Байгаль орчны яам, хандивласан бол үлдсэн зардлыг “KB” банкны захирал ноён Боннетын санаачлагаар тус банкны ажилтнууд болон Прага хотын амьтны хүрээлэнгийн санаачилсан “Мөхлийг гэтлэн давахад нь тэдэнд тусалцгаая” гэсэн хандивын аянаар хуримтлуулсан байна.