Жон Керри
Фото: Максим Змеев / Reuters
Оросын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг мягмар гаригт хүлээн авахдаа ээдрээтэй асуудлуудыг шийдэхэд түүний оруулж байгаа хүчин зүтгэлийг үнэлээд нойроо базаахыг Жон Керрид зөвлөжээ. “Хүндэт төрийн нарийн бичгийн дарга аа, хурц асуудлуудыг зохицуулахад таны оруулж байгаа хүчин зүтгэлийг бид харж байна. Таны явж буй хөдөлгөөний тэр болгон бид амжин харж чадахгүй байна. Та нойроо базаах хэрэгтэй харагдлаа» хэмээн Путин онцлон хэлжээ.
Орос, АНУ хоёр ноцтой хурц асуудлуудыг шийдэх “арга замыг” хамтран хайж байгааг Оросын лидер тэмдэглэв.
Керри энэ уулзалт дээр тэмдэглэхдээ, Орос, АНУ хоёр хамтдаа их зүйлийг хийж чадах бөгөөд Сирийн асуудлыг зохицуулах Венийн хэлэлцээр нь олон шинэ боломжуудыг бидэнд өгч байна гэв. " "Вена-1", мөн"Вена-2" нь үнэндээ сайн эхлэл юм. Би ч, ноён Лавров ч бид бүгд Орос, АНУ хоёр хамтдаа их зүйлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна » гэж Керри хэллээ.
Арванхоёрдугаар сарын 15-ны өглөө Москвад Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёрын хэлэлцээр эхлэн Сирийн асуудал, Украины хямрал, хоёр талын харилцааны талаар хэдэн цагийн турш ярилцлаа. Хэлэлцээрийн дараа Жон Керри Арбатын гудамжаар зугаалж, оросуудтай ярилцахын завсар шинэ жилийн бэлэг дурсгал худалдан авчээ. Төрийн нарийн бичгийн дарга матрешка, орос үндэсний хувцастай гурван даавуун хүүхэлдэй, хоёр хуван бөгж зэргийг худалдан авч 35 мянга орчим рублийг зарлагаджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР