Фото: Alexandros Avramidis / Reuters
Грекийн Идомени тосгоны ойролцоо, грек-македоны хил дээр гарсан зодооны дараа цагдаагийнхан дүрвэгсдийг шахан холдуулж байгаа нь. 2015.12.03.
Фото: Mark J. Rebilas / Reuters
Флорида мужид явагдсан Auto Plus уралдааны үеэр осолдсон дрег-рейсер Ларри Диксон азаар амьд гарчээ.
Фото: Rick Wilking / Reuters
Колорадо голын Пауэлл хиймэл усан сан дахь элст гадарга. Усан сан нь Аризона, Невада, Калифорний мужуудыг усаар хангадаг.
Фото: Yannis Behrakis / Reuters
Иран дүрвэгч Македонийн эрх баригчдын хилээ нээхгүй гэсэн шийдвэрийг эсэргүүцэн уруулаа оёжээ.
Фото: Umit Bektas / Reuters
Аравдугаар сарын 10-ны өдөр Анкарад болсон аллагын үеэр амь үрэгдсэн Али Китапчийн (Ali Kitapci) бэлбэсэн эхнэр, хүү хоёр. Тэр өдөр 97 хүн амиа алджээ.
Фото: Mohamed Nureldin Abdallah / Reuters
Суданы Нил мөрөн дээр селфи хийж байгаа залуус.
Фото: Matt Dunham / Reuters
Британийн хаан ширээ залгамжлагч Жорж загалмайлах ёслолын дараа дүү охин Шарлоттоо харж байгаа нь, долдугаар сарын 5.
Фото: Vincent West / Reuters
Испанийн иргэний дайны үеэр Герника хотыг бөмбөгдөж байгаа тухай киноны зураг авалт дээр. 1937 онд германы “Легион Кондор” гэх нисэхийн жигүүр бөмбөгдөж хотыг бүрэн сүйтгэжээ.
Фото: Mike Hutchings / Reuters
Гадил жимсний наймаачин дугуйчид өдөр бүр уулнаас буун ирдэг. Тэд гэртээ буцахын тулд ачааны машинаас зүүгдэн уул өөд гардаг.
Фото: Arnd Wiegmann / Reuters
FIFA-гийн зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Ли Нельсон гэх нууц нэрээр тоглолт хийдэг британи инээдмийн жүжигчин Йозеф Блаттерийг долларын дэвсгэртээр цацлан авлигын хэргийг нь эсэргүүцжээ.
Фото: Thomas Peter / Reuters
Сөүлийн “Чхангёнгун” ордонд сүүдэр шийн театрын тоглолтыг сонирхож байгаа үзэгчид, тавдугаар сарын 5.
Фото: Jim Young / Reuters
Хиллари Клинтон Айова мужийн Де-Мойне хотод сонгуулийн сурталчилгаа хийлээ, наймдугаар сар.
Фото: Eric Vidal / Reuters
Есдүгээр сарын 7. Европын фермерүүд Брюсселийн төвд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ унасныг эсэргүүцэн жагсаал хийх үеэр цагдаа нарыг өндөг, сүрлээр шидэлжээ.
Фото: Kevin Lamarque / Reuters
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама есдүгээр сарын 28-нд хэлэлцээр хийхийн өмнө Оросын лидер Владимир Путинд гараа сунган мэндчилж байгаа нь.
Фото: Stoyan Nenov / Reuters
Унгар хилээ хаасан есдүгээр сарын 16-ны дараагийн өдөр Сербээс Унгарт очих гэж зүтгэсэн дүрвэгч.
Фото: Thomas Peter / Reuters
Японы Эхимэ мужийн Аошима аралд муур нь хүнээсээ олон. Эрт цагт загасчдын торыг сүйтгэж байсан мэрэгчидтэй тэмцэх гэж уг аралд муур авчирсан нь өсөөд ийм олон болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР