Цаг сунган хуралдуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Цаг сунган хуралдуулахаар боллоо

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс хойшхи хуралдаан эхэлж Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт эхлүүлээд байна.

УИХ-ын дарга хуралдааныг үргэлжлүүлэхийн өмнө гишүүдэд хандан чуулганыг цаг сунган хуралдуулахыг мэдэгдэж, бэлтгэлээ базаахыг хүслээ. Учир нь энэхүү хуультай холбоотойгоор байнгын хорооноос оруулж ирсэн 140 гаруй саналын томъёоллоор санал хураалгах тул энэ өдрийн үдээс хойшхи хуралдаан сунжрах болж буй юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд 42 гишүүн оролцож байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж