Боулингийн насанд хүрэгчдийн УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

Боулингийн насанд хүрэгчдийн УАШТ болно

Боулингийн насанд хүрэгчдийн 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-ны өдрүүдэд Парк хаус боулингийн төвд болно. Тэмцээний талаарх мэдээллийг хүргэж байна.


БОУЛИНГИЙН 2015 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН УДИРДАМЖ

Зорилго :

Боулингийн спортыг сурталчлан таниулж хөгжүүлэх, тоглогч-тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд спортын цол, зэргээ ахиулах, шинээр биелүүлэх боломж олгох зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулна.

Хугацаа, эхлэх цаг :

2015.12.19-ний бямба гарагт 11:00 цагаас
2015.12.20-ны ням гарагт 12:00 цагаас

Хаана : ҮСАХ-гийн дэргэдэх Парк хаус боулинг төвд

Ирцийн бүртгэл:

2015.12.19-ний 11:00-12:00 цагийн хооронд явагдах бөгөөд тэмцээнд оролцох тоглогч өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байна. Ганцаарчилсан болон хос тоглолтын бүртгэл зэрэг явагдана. Утсаар бүртгэхгүй/

Төрөл, ангилал:

Эрэгтэй. Ганцаарчилсан, Хос, Мастер
Эмэгтэй. Ганцаарчилсан, Хос, Мастер

Дүрэм:

Ганцаарчилсан төрлийн ялагч 6 тоглолтын нийлбэрээр, Хос тоглолтынх2 тоглогчийн 3+3 буюу 6 тоглолтын нийлбэрээр тус тус тодорно. Хоёр ба түүнээс дээш тоглогчийн оноо тэнцсэн тохиолдолд “Тэмцээний дүрэм”-ийн дагуу тухайн өндөр онооны дараагийн өндөр оноог харьцуулан шийдвэрлэнэ. Мастерын төрөлд Ганцаарчилсан ба Хос тоглолтын нийт 9 тоглолтын нийлбэрээр эрэгтэйчүүдийн эхний 8,эмэгтэйчүүдийн эхний 4 байрт шалгарсан тамирчид оролцоно. Тэмцээн хасагдах журмаар явагдана./Эрэгтэй 1-8 ба 4-5, 2-7 ба 3-6. Эмэгтэй 1-4 ба 2-3/. Алтан медалийн төлөө тоглолтонд эхэлж 2 хожсон тамирчин, бусад тоглолтуудад эхний хожсон тамирчин ялагч болно. Хоёр тоглогчийн оноо тэнцвэл страйк, спэйр болон нэгж бүхэл онооны чанарыг харгалзана.

Тэмцээнд МАБХ-ны Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу боулингийн спортын цол, зэрэгтэй 2015 оны чансааны оноотой дараах тоглогчид оролцох эрхтэй.

Эрэгтэй тамирчид:

1.Н.Тамир/Ёндоо клуб/ I
2.Ц.Батжаргал/Ёндоо клуб/ I
3.Э.Ганбат/Ёндоо клуб/ II
4.Ж.Алтангэрэл/JA клуб/ I
5.Ю.Ганболд/МДСХ / I
6.Б.Мөнхтулга/Ёндоо клуб/ I
7.Д.Отгонжаргал/JA клуб/ I
8.Г.Төмөрбаатар/БНД СЗ/ I
9.Э.Молор/Петровис/ II
10.Ж.Отгонцагаан/Ёндоо клуб/ I
11.С.Отгонбаяр/Багануур-Ус/ II
12.П.Буджав/Парк хаус боулинг/ II
13.Ц.Бямбасүрэн/JA клуб/ I
14.Б.Батням/Багануур.Хөд/хэлтэс/ II
15.Б.Болорхүү/Багануур.УСБТөв/ I
16.Ц.Молор I
17.Б.Баярсайхан/Багануур.УСБТөв/ II
18.С.Мөнхзул I
19.О.Батбаатар II
20.Д.Пүрэв/Багануур.УСБТөв/ II
21.С.Оюунбат/МДСХ/ II
22.Н.Цэдэндамба I
23.С.Түвшинбаатар II

Спортын зэрэггүй тоглогчид НЭЭЛТТЭЙ оролцоно.

Эмэгтэй тамирчид :

1.Т.Дорждэрэм/Ёндоо клуб/ I
2.Ж.Майннэгэн/Багануур-Ус/ II
3.С.Ариунзаяа/Багануур/ II
4.Ц.Уранцэцэг/ТЭЦ-3/ II
5.Н.Дуламсүрэн/Багануур.Гүн Галуутай ЦС/ II

Спортын зэрэггүй тоглогчид НЭЭЛТТЭЙ оролцоно.

Тэмцээнийг холбооноос томилогдсон зэрэгтэй шүүгчид МАБХ-ны “Тэмцээний дүрэм”-ийн хүрээнд удирдан явуулна.

Тэмцээний эхний өдөр Ур чадварын “Strike’s shot” тэмцээнийг зохион байгуулна.

Тэмцээний хураамж:

Ганцаарчилсан. 6 тоглолт 30.000 төг
Хос тоглолт. 3 тоглолт 15.000 төг
Мастерын тоглолт хураамжгүй

Хувцаслалт:

Цол, зэрэгтэй тоглогчид захтай, богино ханцуй бүхий футболк,
даавуун өмдтэй тоглоно. Зөвхөн сонирхогчдыг биеийн тамирын өмдтэй тоглохыг зөвшөөрөх бөгөөд ямар ч нөхцөлд жинсэн өмд, сорочкон цамцтай тоглуулахгүй.

Шагнал, ангилал тус бүр:

1-р байр Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Мастерын ангилалд түрүүлсэн тоглогчдод дээрх шагналуудаас гадна ялагчийн цом гардуулна. Мөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд зэрэггүй тоглогчдоос нийлбэр оноогоор хамгийн өндөр үзүүлэлттэй 3 тоглогчдод сонирхогчдын төрлийн алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, боулингийн спортын 2-р зэрэг олгоно.

Өндөр оноо:

Эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тамирчинд цом, мөнгөн шагнал олгоно. Хоёр ба түүнээс дээш тоглогчийн оноо тэнцвэл дүрмийн дагуу тухайн оноог эхэлж авсан тоглогчийг шагналын эзнээр тодруулна.

Жич:

Шагналын болзол хангасан тамирчин шагнал гардуулах ажиллагаанд биечлэн оролцоогүй бол шагналыг олгохгүй.

Тоглогч бүрт олгогдох чансааны оноо :

Мастер:

1-р байр 300 оноо
2-р байр 280 оноо
3-р байр 260 оноо
4-р байр 240 оноо
5-р байр 220 оноо
6-р байр 200 оноо
7-р байр 180 оноо
8-р байр 160 оноо

Ганцаарчилсан:

1-р байр 275 оноо 13-р байр 180 оноо
2-р байр 265 оноо 14-р байр 175 оноо
3-р байр 255 оноо 15-р байр 170 оноо
4-р байр 250 оноо 16-р байр 165 оноо
5-р байр 245 оноо 17-р байр 160 оноо
6-р байр 240 оноо 18-р байр 155 оноо
7-р байр 235 оноо 19-р байр 150 оноо
8-р байр 230 оноо 20-р байр 145 оноо
9-р байр 225 оноо 21-25-р байр 135 оноо
10-р байр 220 оноо 26-30-р байр 130 оноо
11-р байр 200 оноо 31-ээс хойш 125 оноо
12-р байр 195 оноо

Хос тоглолт/Тоглогч тус бүрт/:

1-р байр 200 оноо 11-р байр 140 оноо
2-р байр 190 оноо 12-р байр 135 оноо
3-р байр 180 оноо 13-р байр 130 оноо
4-р байр 175 оноо 14-р байр 125 оноо
5-р байр 170 оноо 15-р байр 120 оноо
6-р байр 165 оноо 16-р байр 115 оноо
7-р байр 160 оноо 17-р байр 110 оноо
8-р байр 155 оноо 18-р байр 105 оноо
9-р байр 150 оноо 19-р байр 100 оноо
10-р байр 145 оноо 20-р байр 95 оноо

Ур чадварын “Strike’s shot” тэмцээн :

1-р байр 50 оноо
2-р байр 45 оноо
3-р байр 40 оноо
4-р байр 35 оноо
5-8-р байр 30 оноо

Нэг тоглолтонд авбал зохих босго оноо :

Эрэгтэй :

1-р зэрэгтэй тоглогчид 160 оноо
2-р зэрэгтэй тоглогчид 150 оноо
Бусад тоглогчид 140 оноо

Эмэгтэй :

1-р зэрэгтэй тоглогчид 150 оноо
2-р зэрэгтэй тоглогчид 140 оноо
Бусад тоглогчид 130 оноо

Нэг тоглолтонд авах бонус оноо :

Эрэгтэйчүүд 210-229, эмэгтэйчүүд 180-199 оноо авбал +49 оноо, эрэгтэйчүүд 230-аас, эмэгтэйчүүд 200-гаас дээш оноо авбал +99 оноог тус бүр чансаан дээрээ нэмж авна.

Монголын Арванбайт Боулингийн xолбооны Мэргэжлийн Зөвлөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж