Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

MC Beatz-ийн шинэ хэмнэл

“Люмино” хамтлагийн ахлагч Mc Beatz хип хопын шинэ хэмнэлийг мэдрүүлэхээр шаргуу ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Platinum Beatz”, “Romantic Beatz” хэмээх хоёр шинэ цомгоо худалдаанд гаргасан. Мөн Монголд анх удаа “Хип хопын нууц” хэмээх номыг гаргасан нь залуусын дунд нэлээд эрэлттэй байгаа юм. Тэрбээр дуучин Д.Болдын “Монгол поп урсгалыг ерөөсөө ойлгохгүй байгаа, манайхан үндэсний хөгжим, үндэснийхээ жаахан аяыг оруулаад л Монгол поп гээд нэрлээд байх шиг байна” хэмээн хэлж байсан удаатай.

MC Beatz залуучуудад хип хопын шинэ хэмнэлийг мэдрүүлэх “Хип хоп миний цэнэг” нэртэй дууныхаа клипийг гаргажээ. Тэрбээр энэ дуугаа “Эзэлхүүн” хамтлагт байсан залуу реппер Shinobi-той хамтарч дуулсан аж.

Түүний шинэ хэмнэлийг мэдрүүлэх “Хип хоп миний цэнэг” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж