Фото: Zhengyi Xie / Zumapress/ Global Look Press
Хятадын ардын банк үндэсний валютын доллартай харьцуулсан ханшийг 137 гэсэн суурь заалтад буулгасан байна. Одоо нэг доллар нь 6,4495 юаньтай тэнцэх болсон тухай Хятадын валютын худалдааны CFETS системийн сайтад даваа гаригт мэдээллээ.
Өмнөх ханш буулгалт нь арванхоёрдугаар сарын 10-нд долларыг 6,42 юань гэж үнэлснээр хийсэн юм.
Хятадын Ардын банк энэ онд анх удаагаа юанийн ханшийг наймдугаар сарын 11-нд буулгасан юм. Үүний дараа гурав хоногийн дотор хятад валют доллартай харьцуулахад 4,6 хувиар хямдарсан байлаа. Дараа ханш нь чангарсаар аравдугаар сард доллар 6,32 юаниар арилжаалагдаж байв.
Арваннэгдүгээр сарын 30-нд Олон улсын валютын сан өөрийн нөөцийн валютын (SDR) тоонд юанийг оруулжээ. Нөөц валютынхаа тоонд шинэ мөнгийг оруулахаар ОУВС 35 жилийн дотор анх удаагаа шийдсэн нь энэ юм. SDR-т нь америк доллар, евро, британи фунт, япон иен ордог ба одоо тэдэн дээр юань тав дахь нь болон нэмэгдлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР