“Дуулиан 2020”: Сүхбаатар дүүргийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

“Дуулиан 2020”: Сүхбаатар дүүргийн аваргууд тодорлоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг дэмжих, хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, эрүүл Монгол иргэнийг төлөвшүүлэх хүрээнд өсвөрийн хөлбөмбөгчдийн ур чадварыг сайжруулах, хөлбөмбөгийн спортыг залуу үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дуулиан 2020” тэмцээний Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээний медалын эзэд тодорлоо. Тэмцээнд 11 нас, 13 нас, 15 нас,17 насны ангилалд 28 баг тамирчид өрсөлдсөн юм. Тэмцээний 17 насны ангилалд хүрэл медалийг 1-р сургуулийн баг тамирчид хүртлээ.

Тэмцээний 13 насны ангилалд аваргын алтан медалын эзнээр 58-р сургуулийн баг тамирчид тодорсон бол мөнгөн медалийг 2-р сургууль, хүрэл медалийг 6-р сургуулийн баг тамирчид эзэлсэн. Тэмцээний эхний 4 байранд орсон баг тамирчид Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Дуулиан 2020” тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болж байна. 4 үе шаттай зохион байгуулагдаж байгаа “Дуулиан 2020” тэмцээний Улсын авага шалгаруулах тэмцээн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион явагддаг юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж