Түүх соёлоор дамжуулж Монголыг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Түүх соёлоор дамжуулж Монголыг сурталчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сан Франциско хотод айлчлах үеэрээ Ази судлалын музейн Төв Ази, Монголын түүхэнд хамаарах танхимын үзмэрүүдийг  үзэж сонирхлоо. Ази, Дорно дахины судлалаараа дэлхийд томоохонд орох энэ музейд монголын түүх, соёлтой холбоотой сонирхолтой үзмэрүүд хадгалагдаж байна. Тухайлбал, эртний  монгол лам нарын хэрэглэж байсан хүний гавлан аяга, Занабазрын “Ногоон Дарь эх”-ийн хуулбар бүтээл, Хүннүгийн үед хамаарах ахуйн хэрэгсэл, нэр нь үл мэдэгдэх зураачийн зурсан Хүрээний зураг зэрэг юм.

Тус музей 1995 онд Монголын Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран Монголын үзэсгэлэнг зохион байгуулж байсан байна. Ерөнхийлөгч, монголын түүхэнд хамаарах түүх, соёлын ховор бүтээлүүдийг хамтран судлах, Сан Франциско хотод хамтарсан үзэсгэлэн гаргах, судлаачид харилцан солилцох зэрэг санал тавив. Музейн удирдлага энэхүү саналыг талархан хүлээж авлаа.

http://www.president.mn/



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж