
Аль-Кайдагийн хамгийн сүүлд гаргасан мэдэгдэлд “Аллахын тааллаар Шейх Айман Аль-Завахирид бүлэглэлийг удирдах үүрэг оноож буй” талаар өгүүлсэн байна. Завахириг 2001 оны есдүгээр сард АНУ-ын ихэр цамхгийг унагааж, олон хүний амь насыг хөнөөсөн алан хядах ажиллагааг зохион байгуулагчдын нэг байсан гэж сэжиглэдэг. Олон жилийн турш Осама Бин Ладены туслах байсан Завахири удирдагч нь булшинд орсон ч Аль-Кайда АНУ-ыг тайван орхихгүй гэж заналхийлж байсан юм.
Н.Энх