100 сая төгрөгийг гардуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

100 сая төгрөгийг гардуулжээ

“Монгол HD” телевизээс дэлхийн алдартай шоуг зохион байгуулах эрхийг авч "Авьяаслаг монголчууд”-ыг тодруулсан. Олон сарын турш үргэлжилсэн шоуны ялагчаар Дархан-Уул аймгийн хөгжмийн “ЭГШИГЛЭНТ ЧИМЭЭ” хамтлаг шалгарсан юм. Тэгвэл “Монгол HD” телевизийг үүсгэн байгуулагч, “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат өчигдөр ялагч болсон хамтлагийнханд баяр хүргэж, шагналын 100 сая төгрөгийг гардуулан өгсөн байна.

Мөн энэ өдөр “Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогчдын төлөөллийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзжээ. Тэрбээр “Авьяаслаг монголчууд” наадмын гуравдугаар байрын шагналт А.Отгонбаярт СУИС-д дөрвөн жил суралцах эрхийн бичгийг гардуулж, шилдэг наймд орсон “Янзаган хүрээ”, Б.Тэмүүлэн, М.Халиун, А.Уранбилэг нарт талархлын бичиг, гарын бэлэг гардуулсан байна. “Авьяаслаг монголчууд” наадмын гранпри шагналт “Эгшиглэнт чимээ” хамтлагийг сайд Л.Гантөмөр өнөөдөр хүлээн авахаар болсон бөгөөд С.Жамъянхорол багшийг гавьяатад тодорхойлжээ.

Дархан-Уул аймгийн “Эгшиглэнт чимээ” xамтлагийн багш С.Жамъяанхорол нь насаараа хөгжим бүжгийн багш хийсэн хүн бөгөөд тэрбээр 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсэгийг өөрөө хийж урласан байна.

Дашрамд, “Авьяаслаг монголчууд” шоуны шалгаруулалт “Соrporate” зочид буудлын орчин үеийн техник технологийн бүх гайхамшгийг харуулсан тайзтай шинэ урлагийн театрт боллоо.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж