Цахим үнэмлэхийг аравдугаар сараас олгоно

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг аравдугаар сараас олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд удаа дараа хөндөгдсөн асуудал нь цахим  үнэмлэхийг хэзээнээс иргэдэд олгож эхлэх боломжтой талаар байлаа. Хэрвээ ирэх оны сонгуулиас өмнө иргэдэд цахим үнэмлэхийг тарааж өгөхгүй бол сонгууль шударга явна гэхэд эргэлзээтэй хэмээн олон гишүүн бухимдаж байна. Нөгөөтэйгүүр, УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсны хэрэг ч гарахгүй аж.

Тэргүүн Шадар сайдын тайлбарласнаар иргэдэд ирэх аравдугаар сараас чиптэй/цахим/ үнэмлэхийг олгож эхэлнэ. Гол нь чиптэй үнэмлэх хийх машиных нь тендэр зарлах ажил удааширч магадгүй ч хаа хаанаа шахаж ажиллаж буй аж. Цахим үнэмлэхийг сонгуульд ашигласнаар иргэдийн хувьд саналаа дахин өгөх, бусдын өмнөөс санал өгөх зэрэг зөрчил үгүй болох юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж