Хятад Африкийг колоничилж байна уу эсвэл түнш нь үү?

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

Хятад Африкийг колоничилж байна уу эсвэл түнш нь үү?

Хятад Африкийг колоничилж байна уу эсвэл түнш нь үү?

Өнгөрсөн долоо хоногт Йоханнесбург хотод Хятад-Африкийн дээд хэмжээний уулзалт явагдаж, Хятад-Африкийн харилцааг стратегийн түншлэл гэсэн шинэ талбарт гаргах саналыг Хятадын лидер Си Жиньпин дэвшүүлсэн юм.

Си даргын санал нь Африкийн талын мэргэжилтнүүд болон засгийн газруудынх нь анхаарлыг ихээхэн татаж байна. Тэр түншлэлийн хүрээнд таван үндсэн салбар багтан бүрдүүлж байна. Үүнд:

  • Улс төрийн тэгш эрх ба харилцан итгэлцэл,
  • харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах,
  • соёлын солилцоо,
  • аюулгүй байдлын салбарын харилцан туслалцаа,
  • олон улсын төвшний эв нэгдэл болон хамтын ажиллагаа.

Энэ таван заалт нь өмнөх дээд хэмжээний уулзалт дээр дэмжигдсэн учир Си Жиньпин тэднийг үйл ажиллагааны арван төлөвлөгөөтэй холбож өглөө. Эдгээр төлөвлөгөө нь Хятад хар тивд олгоход бэлэн байгаа нийт 60 тэрбум ам.долларын хэмжээний шинэ зээлүүд болон тусламжийн бусад төрлүүдээр баталгаажин бэхжиж байгаа юм. Энэ хэмжээ нь Хятадын өмнө 2012 онд өгч байсан мөнгөнөөс их байна.

Хятад-Африкийн дээд хэмжээний уулзалтын гол агшнууд

Африкийн орнуудын лидерүүд Си даргын үгийг магтан хүлээн авцгаалаа.
Роберт Мугабегийн хэлснээр, үнэн хэрэгтээ Си даргыг “бурхан илгээсэн” эсэхийг мэдэхгүй. Гэхдээ Хятадын тэргүүн Африк тивийг өөрийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болгосон нь товч бөгөөд тодорхой юм. Сүүлийн 15 жилийн дотор Хятад Африкийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж ирлээ. Африкийн дипломатын ахмадууд энэ үйл ажиллагааны эхлэл нь  зөвхөн сонсоход байсныг санаж байгаа. Энэ жил харин бодит өөрчлөлт гарлаа.

Си даргын 10 төлөвлөгөөг боловсруулах үйл ажиллагааг нь бүх талаар тохиролцоонд хүрэх урт хугацааны  зөвлөгөөнүүдээр дагалдсан юм. Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Африкт илүү эрчимтэй хамтран ажиллах шаардлагатай.

Амжилт бүхий том орнууд нь тухайн бүсийнхээ лидерийн үүргийг авна гэж Хятад найдаж байгаа. Тэр орнуудад ӨАБНУ, Нигери, Кени, Этиоп зэрэг орж байна. Хятад эдгээр орнуудад онцгойлон хандаж, өглөгч тусламжийг санал болгожээ.

Хятад ба ӨАБНУ-ын хоорондын харилцаа нь гол түншүүдээ тодорхойлох сайхан жишээ болж байна. Дээд хэмжээний уулзалтыг  ӨАБНУ-д түүний ерөнхийлөгч Жейкоб Зумагийн хамт явуулахаар шийдсэн нь үүний тод жишээ. Үүний зэрэгцээ БНХАУ, ӨАБНУ хоёр 6,5 тэрбум ам.долларын өртөг бүхий 26 гэрээнд гарын үсгээ зуржээ.

Эдгээр түншийн харилцаа байгаа ч эдийн засгийн илүү хөгжилтэй орнуудад түгших шалтаг байгаа нь дээд хэмжээний уулзалтын үеэр сонсогдож байлаа.

Түгших хамгийн том шалтгаан нь Хятадын импорт  хүн амд ашигтай ч эдийн засгийн хөгжилд хэрэгтэй дотоодын хөнгөн үйлдвэрийн хөгжилд саад болно гэсэн асуудал болов.

Харилцаа харилцан ашигтай гэж үү?

Одоо бол Хятад, Африк хоёрын харилцан ашигтай гэж хэлэхэд хүндрэлтэй.  Арван төлөвлөгөөг хэрхэн биелүүлэх, тэр нь хоёр талд ямар ашигтай гэх тодорхой мэдээлэл одоогоор  байхгүй байна.

Эдгээр төлөвлөгөөнд  доорх асуудлууд тусгагджээ. Үүнд:

  • аж үйлдвэржилт,
  • хөдөө аж ахуйн шинэчлэл,
  • дэд бүтцийн хөгжил,
  • санхүүгийн үйл ажиллагааг хөнгөвчлөх,
  • "ногоон" хөгжил,
  • хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх,
  • ядуурлын төвшнийг бууруулах,
  • эрүүл мэндийн салбарын ажиллагааг сайжруулах,
  • соёл ба хүмүүсийн харилцан солилцоо,
  • энх тайван ба аюулгүй байдал.

Хятадын дэлхийн хөрөнгө оруулалтын гурван хувь, Хятадын худалдааны  дөнгөж тавхан хувь Африк тивд ноогдож байна.

Дашрамд тэмдэглэхэд, өнгөрсөн долоо хоногт Йоханнесбургт хийсэн айлчлалтаас илүүтэй чухал үйл явдал нь Вашингтонд болсон юм. Олон улсын валютын сан доллар, евро, фунт, иен гэсэн дэлхийн валютын тоонд Хятадын юанийг хүлээн авсан юм.

Аюулгүйн салбар дахь харилцан туслалцаа

Сүүлийн үед Хятад аюулгүйн салбарт илүү идэвхтэй бодлогыг явуулах болсон. Үүнийг нь Си даргын Өмнөд Африкийн түнш дээд хэмжээний уулзалтын үеэр тэмдэглэн Африкт 16 энхийг сахиулах ажиллагааг явуулсны зэрэгцээ Хятад 200 энхийг сахиулагчаа байрлуулсан гэлээ.

Одоо хятад энхийг сахиулагчид гол төлөв Суданд  байрлаж байна. Гэхдээ Хятад “логистик” баазыг Жибутид тэнд байгуулагдсан Америкийн баазаас холгүй байрлуулах төлөвлөгөөтэй.

Бурунди дэх яс үндэстнүүдийн сөргөлдөөн нь  жинхэнэ  сүйрэл болон хувирах аюултай болж байгаа бөгөөд үүнийг  бусдаас илүүтэй сайн мэдэх Зума энхийг сахиулах Хятадын саналыг нэн яаралтай хүлээн авах сонирхолтой байна.

Эв нэгдэл ба олон улсын хэрэг явдал

Хятад-Африкийн итгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд  сонирхсон бүх талуудын нээлттэй яриа хэлцэл шаардлагатай. Улс төрийн яриа, хэлэлцээр нь албан ёсны сувгаас гадна иргэдийг хамааруулах тал руу чиглэгдэх ёстой юм.

Африкийн сэтгүүлчдийн шинэ үе China-Africa Reporting Project төслийн хүрээнд Витватерсрандын их сургуульд суралцаж байна. Чимээгүй дипломат нь  хоёр талын харилцааны чухал хэсэг юм.

Тухайлбал, Си, Зума хоёр Суданы ерөнхийлөгч Омар аль-Баширыг дээд хэмжээний уулзалтад оруулалгүй  чимээгүй тохиролцжээ. Хоёулаа л түүнтэй муугүй харилцаатай байдаг. Тэд гурав дахь талын асуудлыг хамтдаа шийдэх боломжтойг энэ байдлаар харууллаа.

Үүний зэрэгцээ, эдийн засагт улсын оролцооны талаар Африк, Хятад хоёр өөр өөр ойлголттой билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж