Германы Лейпциг хотноо амралтын өдрөөр жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, үймээн дэгдээжээ. Нео-нацистын эсрэг жагсаалын үеэр гарсан мөргөлдөөний улмаас 69 цагдаа гэмтэж бэртсэн байна.
Үймээний үеэр танхай этгээдүүд цагдаагийн 50 автомашин, хогийн сав зэргийг галдан шатааж, автобусны буудлын ард байрлах дэлгүүрийн цонхыг хагалжээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий ашиглаж, 23 хүнийг баривчилсан аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE