Монголын Бизнес Мэдээллийн сан (MBD) 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 17.00-20.00 цагт "MBD Business Networking #2" арга хэмжээг Эксекютив Экселленс төвд зохион байгуулах гэж байна (www.eeibcmongolia.com)
Цаашид тогтмол хэрэгжих энэхүү арга хэмжээний зорилго нь Монголд үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа болон Монголын зах зээлийг сонирхож байгаа мөн Монголоос бараа бүтээгдэхүүн худалдан авахыг эрмэлзэж байгаа гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн харилцаа/хамтын ажиллагааг дэмжих, олон улсын стандарт мэдлэг туршлагыг хуваалцах болон бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд нэмэр тус болох шинэ үр ашигтай мэдээ мэдээллийг түгээхэд орших юм.
Энэ удаагийн арга хэмжээнд доорхи зочин илтгэгчид дараах сэдвээр оролцогчдод мэдээ, мэдээлэл өгч харилцан ярилцана.
Жим Дуаэр Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) ийн захирал "WALL STREET Тэр үед – Одоо"
Рави Шанкер Гоел Энэтхэгийн ЭСЯ-ны Худалдааны асуудал эрхэлсэн 2-р Нарийн бичгийн дарга "Энэтхэг Улстай бизнес эрхлэх нь"
Билэгтийн Зандан Британийн ЭСЯ-ны дэргэдэх "UK Trade& Investment" байгууллагын тэргүүн "Британи Монголын Бизнесийн харилцаа"
Цэрэн Шүрэнгоо China Business Center ийн Ерөнхий захирал "Бизнес Хөгжлийн шинэ боломж"
Монгол-БНХАУ-ын Бизнес, Хөрөнгө оруулалтын форум 2016 оны 1 сарын 4-9
Чөлөөт яриа уулзалт (Хөнгөн хоол, уух зүйлээр үйлчилнэ)
Энэ арга хэмжээнд оролцохыг хүсвэл 12 сарын 15-ны 17.00 цагаас өмнө tsendsuren.b@eeibcmongolia.com и мэйл хаяг, 77106611, 77109911 дугаарын утсанд хандан оролцох хүний овог нэр, компанийн нэр, албан тушаал, харилцах утас болон и мэйл хаягийг өгч бүртгүүлнэ үү. EEIBC төвийн хурлын заалны багтаамж хязгаарлагдмал учраас хүний тоо хязгаарлагдмал болохыг анхаарна уу.
Оролцогчын хураамж 40.000 төгрөг, хэрвээ та MBD-д бүртгэлтэй компанийн оролцогч бол 30.000 төгрөг байна (Хөнгөн хоол болон уух зүйлсийн үнэ орсон болно)
(Та арга хэмжээнд ирэхээсээ өмнө Голомт банкны 1415101511 дансанд (Таны бизнесийн гүүр ХХК) төлбөрөө хийж бүртгэлээ баталгаажуулна уу)
Монголын Бизнес мэдээллийн сангийн талаар болон энэ санд бүртгүүлэхийг хүсвэл www.mongolianbusinessdatabase.com сайтад зочлоорой (Бүртгэлийг тухайн компани өөрсдөө хийж, өөрийн профайлийг үүсгэх бөгөөд ямар нэг үнэ төлбөргүй болно.)