Цом”-ын тэмцээн өчигдөр эхэлж, тэмцээнд нийт 10 аймгийн 200 тамирчин
оролцож байна. Тэмцээн 2 үе шаттайгаар явагдана. Урьдчилсан шатны
тоглолтонд “А” хэсэгт Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Ховд аймгийн баг,
“В” хэсэгт Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь аймгийн багууд сугалаагаар
таарлаа. Хэсэг тус бүрээс 2 баг, хэсэгтээ 3-р байраар шалгарсан 2 баг
хоорондоо тоглолт хийж хожсон баг нь 5-р байраар шалгаран гарах юмаа.
Шигшээ
тоглолтонд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын багууд дээр урьдчилсан
шатны тэмцээнээс эхний 5-н байраар шалгарсан багууд нэмэгдэж, “Аймгуудын
Цом”-ын тэмцээний аварга баг тодорно.
2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
“А” хэсэг
Дорнод:Өвөрхангай 4:0
Ховд:Сүхбаатар 1:1
Ховд:Өвөрхангай 10:0
Дорнод: Сүхбаатар 2:1
“В” хэсгийн
Баян-Өлгий:Дорноговь 1:6 харьцаатай тоглосон байна.
Эхний
шатны шагналын сан 500,000, 400,000, 300,000 төгрөг ажээ. Нийт 7 аймаг
өрсөлдөж байгаа бөгөөд энэхүү эхний шатны тэмцээний 5 байр дараагийн
шатанд шалгарах ажээ. Ингэснээр өнгөрсөн жилийн эхний 3 байр эзэлсэн
Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудтай дараагийн шатанд өрсөлдөж
аваргуудаа тодруулна.
Нийт 3.6 сая төгрөгний шагналын сантай энэхүү тэмцээний ялагч нь 2011 оны 6 дугаар сарын 21-нд тодорно.