“Аймгуудын Цом”-ын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

“Аймгуудын Цом”-ын тэмцээн эхэллээ

“Аймгуудын Цом”-ын тэмцээн өчигдөр эхэлж, тэмцээнд нийт 10 аймгийн 200 тамирчин оролцож байна. Тэмцээн 2 үе шаттайгаар явагдана. Урьдчилсан шатны тоглолтонд “А” хэсэгт Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Ховд аймгийн баг, “В” хэсэгт Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь аймгийн багууд сугалаагаар таарлаа. Хэсэг тус бүрээс  2 баг, хэсэгтээ 3-р байраар шалгарсан 2 баг хоорондоо тоглолт хийж хожсон баг нь 5-р байраар шалгаран гарах юмаа.

Шигшээ тоглолтонд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын багууд дээр урьдчилсан шатны тэмцээнээс эхний 5-н байраар шалгарсан багууд нэмэгдэж, “Аймгуудын Цом”-ын тэмцээний аварга баг тодорно.

2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

“А” хэсэг

Дорнод:Өвөрхангай     4:0
Ховд:Сүхбаатар         1:1
Ховд:Өвөрхангай         10:0
Дорнод: Сүхбаатар     2:1

“В” хэсгийн

Баян-Өлгий:Дорноговь 1:6 харьцаатай тоглосон байна.

Эхний шатны шагналын сан 500,000, 400,000, 300,000 төгрөг ажээ. Нийт 7 аймаг өрсөлдөж байгаа бөгөөд энэхүү эхний шатны тэмцээний 5 байр дараагийн шатанд шалгарах ажээ.  Ингэснээр өнгөрсөн жилийн эхний 3 байр эзэлсэн Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудтай дараагийн шатанд өрсөлдөж аваргуудаа тодруулна.

Нийт 3.6 сая төгрөгний шагналын сантай энэхүү тэмцээний ялагч нь 2011 оны 6 дугаар сарын 21-нд тодорно.

             МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж