Шигшээ тоглолтонд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын багууд дээр урьдчилсан шатны тэмцээнээс эхний 5-н байраар шалгарсан багууд нэмэгдэж, “Аймгуудын Цом”-ын тэмцээний аварга баг тодорно.
2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
“А” хэсэг
Дорнод:Өвөрхангай 4:0
Ховд:Сүхбаатар 1:1
Ховд:Өвөрхангай 10:0
Дорнод: Сүхбаатар 2:1
“В” хэсгийн
Баян-Өлгий:Дорноговь 1:6 харьцаатай тоглосон байна.
Эхний шатны шагналын сан 500,000, 400,000, 300,000 төгрөг ажээ. Нийт 7 аймаг өрсөлдөж байгаа бөгөөд энэхүү эхний шатны тэмцээний 5 байр дараагийн шатанд шалгарах ажээ. Ингэснээр өнгөрсөн жилийн эхний 3 байр эзэлсэн Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудтай дараагийн шатанд өрсөлдөж аваргуудаа тодруулна.
Нийт 3.6 сая төгрөгний шагналын сантай энэхүү тэмцээний ялагч нь 2011 оны 6 дугаар сарын 21-нд тодорно.